Судалгааны эмхэтгэл-боть 37

377 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 377 СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ХЭСЭГ БҮЛЭГ I. КИБЕР ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ҮНДСЭН ОЙЛГОЛТ 1.1 КИБЕР ГЭМТ ХЭРЭГ, ХАЛДЛАГЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ Интернэтийн хэрэглээ эрс нэмэгдэж, зөвхөн компьютер төдийгүй төрөл бүрийн ухаалаг төхөөрөмж ашиглан сүлжээнд холбогддог болсон, өдөр тутмын амьдралын олон хэрэглээг ухаалаг төхөөрөмж, цахим сүлжээ ашиглан явуулдаг болсонтой зэрэгцэн технологийн ололт амжилтыг гэмт хэрэг үйлдэх зорилгоор ашиглах, үйлдэгдэж байгаа гэмт хэргийн төрөл, хэлбэр, арга, технологи илүү боловсронгуй болох хандлагатай байна. Цахим орчин дахь гэмт хэргийн тухай ойлголтыг авч үзэхдээ юуны өмнө кибер орон зай, халдлагуудын хэлбэр, тодорхойлолтуудыг сайтар ойлгосон байх шаардлагатай. Кибер /Cyber/ гэх нэршил нь кибернетик гэх үгтэй утга дүйх ба утгачлан тайлбарлавал нарийн тооцоолон бодох техник-технологийн туслалцаатайгаар мэдээллийг боловсруулах, үйл ажиллагааг удирдах буюу залуур зүй (удирдахуйн тогтолцоо) гэж ойлгогдоно. Европын холбооноос цахим орон зайг нийтэд нь кибер орчин хэмээн тодорхойлж байна.405 Кибер гэмт хэрэг гэдэгт кибер халдлага, фишинг, онлайн мөрдлөг, заналхийлэл, скиминг буюу картны гэмт хэрэг, онлайн залилан, садар самуун дүрс бичлэг тараах, интернэтэд суурилсан оюуны өмчийн эсрэг гэмт хэргүүдийг багтаан ойлгодог. 406 Өөрөөр хэлбэл, компьютер, мэдээллийн сүлжээ, интернэт ашиглан үйлдэгдсэн бүх төрлийн гэмт хэргийг хэлнэ.407 Цахим хүчирхийлэл гэдэг408 нь хэн нэгэн этгээд цахим технологийг ашиглан бусад хүнийг дарамтлах, заналхийлэх, ичээх, эсвэл түрэмгийлэх явдал юм. Энэ нь гар утас, компьютер, таблет, тоглоомын систем гэх мэт төхөөрөмж ашиглан үйлдэгддэг.409 Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, өөрчлөх, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулах, гаднаас хяналт хийхээс хамгаалахыг хэлнэ.410 Кибер аюулгүй байдал гэдэг нь кибер гэмт хэргээс систем, сүлжээ, өгөгдлийг хамгаалахад зориулагдсан технологи, үйл явц, арга хэмжээнээс бүрддэг.411 Кибер аюулгүй байдал нь кибер халдлагын эрсдэлийг бууруулж, систем, сүлжээ, технологийг санаатайгаар ашигласаар байгаа хүмүүсээс аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг хамгаалахад чиглэгддэг. Кибер халдлагууд нь олон янзын хэлбэртэй байна. (жишээ нь програмын довтолгоонууд, malware, ransomware, фишинг гэх мэт). 405 Б.Хишигдорж, Цахим мэдээллийн орчинд үйлдэгдэх гэмт хэргийн мөрдөн шинжлэхүйн онол арга зүйн үндэс сурах бичиг 2015 406 https://searchsecurity.techtarget.com/definition/cybercrime 407 Д.Сумъяацэрэн Монгол Улс дахь кибер гэмт хэргийн өнөөгийн байдал, 2016 https://www.slideserve.com/maina/4923860 408 https://kidshealth.org/en/parents/cyberbullying.html 409 https://www.verywellfamily.com/types-of-cyberbullying-460549 410 Мэдээллийн аюулгүй байдлын газар 411 Төрийн мэдээлэл холбооны газар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw