372 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 372 эзэлдэг тул хүүхэд, залуусыг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хууль цөөнгүй байна. Цахим харилцаанд оролцож буй талууд, ялангуяа интернэтээр үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үүрэг, хариуцлагыг эдгээр хуулиудад тодорхой тусгаж өгчээ. ЯПОН УЛС: 2021 оны 9 дүгээр сард Кибер аюулгүй байдлын 3 дахь стратеги төлөвлөгөөг нийгэм- эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, aюулгүй байдал-дижитал нийгмийг ухамсарлах, Япон Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах гэсэн 3 чиглэлээр хэрэгжүүлэхээр баталсан байна. Энэхүү төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичгийн хүрээнд Японы Цагдаагийн ерөнхий газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, холбогдох яамд болон интернэт орчинд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн холбоо болох “Өсвөр үеийнхний интернэт ашиглалтыг сайжруулах зөвлөл” гэх мэтийн олон байгууллагууд хамтран ажилладаг. Япон улсад кибер гэмт хэрэгтэй тэмцэх харилцааг Эрүүгийн хууль, Хүүхдийн биеийг үнэлэх, садар самуунд уруу татсан үйлдэлд хариуцлага ногдуулах болон хүүхэд хамгаалах тухай хууль, Насанд хүрээгүй хүмүүст интернэтийн аюулгүй орчныг бүрдүүлэх тухай хууль, Зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээнд нэвтрэхийг хориглох тухай хууль болон Кибер аюулгүй байдлын тухай хуулиар тус тус зохицуулж байна. ГЕРМАН УЛС: “Кибер аюулгүй байдал-2021” стратеги төлөвлөгөөнд хамтын хариуцлагын хүрээнд цахим аюулгүй байдлыг бүрдүүлэх, төр, бизнес, шинжлэх ухаан, нийгмийн цахим халдашгүй байдлыг бэхжүүлэх, цахим хөгжлийн аюулгүй байдлыг хангах, хэмжигдэхүйц хийгээд ил тод болгох гэсэн 4 чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Холбооны улсын Хууль зүйн яам, Гэр бүлийн яам, Цагдаагийн байгууллага, Эрүүгийн цагдаагийн газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд хамтран цахим гэмт хэргийн талаарх үйл ажиллагааг хянах, мэдээллийг индексжүүлэх, санал гомдол хүлээн авах, шийдвэрлэх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Кибер гэмт хэргээс хамгаалах харилцааг Эрүүгийн хууль, Нийгмийн сүлжээн дэх хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль, Иргэний хууль болон Теле мэдээллийн хэрэгслийн тухай хууль зэрэг хуулиудаар тус тус зохицуулж байна. ИБУИНХУ: Тус улсын Засгийн газраас цахим гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын баримт бичгийг 5 жилийн хугацаатай боловсруулан баталдаг бөгөөд 2016-2021 онд “Үндэсний цахим аюулгүй байдлын стратеги”-ийг хэрэгжүүлж, тус бодлогын баримт бичигт хэрэгжилтийн төлөвлөгөөг хавсарган баталсан. Уг стратеги нь цахим аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, хөгжүүлэх гэсэн 3 цогц төлөвлөгөөнөөс бүрдэж байна. Найдвартай цахим харилцаа холбоог бий болгох, засгийн газар болон чухал шаардлагатай объектуудын цахим аюулгүй байдлыг хангах, гадаад, дотоодын террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, цахим аюулгүй байдлыг хангах байгууллага, нэгжүүдийн техник технологи болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тус улсын хууль сахиулах байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх нэгжүүд нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд өөр хоорондоо болон бүсийн хэмжээнд олон https://www.csoonline.com/article/3626908/18-new-cybersecurity-bills-introduced-as-us-congressional-interest- heats-up.html
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw