371 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 371 Хоёрдугаар бүлэгт, олон улсад мөрдөж байгаа кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой дараах стандарт, бодлогын зөвлөмж болон олон улсын гэрээ конвенцуудын талаарх мэдээллийг тусгасан. - Олон улсад одоогоор кибер аюулгүй байдалтай холбоотой ISO/IEC 27032:2012 болон ISO 27001 стандартуудыг мөрдөж байна. - Аливаа улс орны цахим халдлагаас өөрийгөө хамгаалах чадамжийг Oлон улсын харилцаа холбооны байгууллагаас гаргасан “Кибер аюулгүй байдлын индекс”-ээр тодорхойлдог байна. Уг индексийг (1) эрх зүйн орчин (2) техникийн арга хэмжээ, (3) байгууллагын зохион байгуулалтын арга хэмжээ, (4) чадавх бэхжүүлэх арга хэмжээ, (5) хамтын ажиллагаа гэсэн үндсэн 5 чиглэлээр багцлан тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр гаргадаг. - Олон улсын Програм хангамжийн холбоо (BSA)-ноос гаргасан зөвлөмжид кибер аюулгүй байдалтай холбоотой бодлого боловсруулахад дэлхийн улс орнуудын засгийн газруудаас баримтлах 6 тулгуур зарчмыг тодорхойлсон. - 2001 онд “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай Будапештийн конвенц” батлагдаж 2004 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэхүү конвенцын зорилго, ач холбогдол, нэгдэн орсноор бий болох давуу талуудын талаарх мэдээллийг мөн энэ бүлэгт тоймлон оруулсан. Гуравдугаар бүлэгт, Монгол Улс дахь кибер аюулгүй байдлын эрх зүйн орчин, кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон холбогдох хуулийн зохицуулалт, хэрэгжилтийг хариуцаж буй байгууллагуудын талаарх мэдээллийг тоймлон оруулсан. Дөрөвдүгээр бүлэгт, Кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлдэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн зохицуулалт сайтай АНУ, ИБУИНХУ, БНСУ, Малайз, Япон, Герман зэрэг орнуудыг сонгон авч кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого стратеги болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг дэлгэрүүлэн судалсан болно. Судалгаанд авагдсан орнуудын туршлагыг тоймлон танилцуулбал: АНУ: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх “Үндэсний цахим стратеги”, “Богино хугацааны үндэсний аюулгүй байдлын стратегийн удирдамж”, “Үндэсний цахим аюулгүй байдлыг сайжруулах тухай” Ерөнхийлөгчийн зарлиг зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна. Холбооны Засгийн газрын харьяа агентлагууд улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс томоохон дэд бүтцийн байгууламжууд, үйлдвэр үйлчилгээний газрууд, цаашлаад цахим сүлжээнд холбогдсон улсын болон хувийн байгууллагуудад Үндэсний стандарт технологийн хүрээлэнгээс батлан гаргасан нийтээр дагаж мөрдөх цахим аюулгүй байдлын нэгдсэн стандартыг дагаж мөрдөхийг шаарддаг. Түүнчлэн цахим аюулгүй байдлыг хамгаалах мэдлэг чадвартай хүний нөөцийг бүрдүүлэхэд анхаардаг. АНУ-д одоогоор цахим орчны аюулгүй байдлын тухай 18 хуулийн төсөл Конгресст өргөн баригдаад байна.398 Цахим гэмт хэргийн хохирогчдын ихэнх хувийг хүүхэд, өсвөр насныхан 398 https://www.washingtonpost.com/politics/2021/10/18/cybersecurity-legislation-is-waiting-wings/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw