373 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 373 улсын хууль сахиулах байгууллагууд, тухайлбал, Европол, Холбооны Мөрдөх Товчоо, АНУын Тагнуулын Алба зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг байна. Цахим гэмт хэрэгтэй холбоотой харилцааг олон тооны хууль, тогтоомжоор зохицуулдаг бөгөөд цахим орчны аюулгүй байдлыг хангахад төр, интернэтээр үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үүрэг, хариуцлага, хяналтын асуудлуудыг нарийвчлан зохицуулсан байна. БНСУ: 2019 онд Өмнөд Солонгос Улс кибер халдлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг боловсруулжээ. Уг стратеги нь 6 зорилтот хөтөлбөртэй байна. Эдгээр зорилтот хөтөлбөрүүд нь үндэсний дэд бүтцийн аюулгүй байдлыг сайжруулах, кибер халдлагад шуурхай хариу арга хэмжээ авах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг багтаасан байна. БНСУ-д 2015 оноос эхлэн Ерөнхийлөгчид шууд харьяалагддаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) нь кибер аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг удирдан зохицуулж ирсэн байна.399 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяанд байх Цахим аюулгүй байдлын үндэсний төв нь цахим гэмт хэрэг, халдлага аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг хариуцан ажилладаг. Цахим аюулгүй байдлын үндэсний төв нь Шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн яам болон Үндэсний Батлан хамгаалах яамтай хамтран хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын цахим аюулгүй байдлыг хариуцаж хоорондоо нягт уялдаатай хамтран ажилладаг байна. МАЛАЙЗ УЛС: Тус улсад 2020-2024 онд хэрэгжүүлэх кибер аюулгүй байдлын төлөвлөлт, хэрэгжилтийн бүх асуудлыг зохицуулах 5 чиглэл бүхий стратеги боловсруулсан байна. Энэхүү кибер аюулгүй байдлын стратеги400 (Malaysia Cyber Security Strategy)-т үр дүнтэй засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, инновац, технологи, судалгааны ажлуудыг түргэсгэх, олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг зорилтууд тусгагдсан байна. 1997 онд Компьютерийн гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг (The Computer Crimes Act) баталсан ба 2011 оны 12-р сарын 1-нд дахин шинэчилсэн байна. Түлхүүр үг: Кибер гэмт хэрэг, кибер халдлага, Кибер аюулгүй байдал, Мэдээллийн аюулгүй байдал, Кибер аюулгүй байдлын индекс, Будапештийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенц Keywords: Cyber crime, Cyber attack, Cyber threat, Cybersecurity, Information security, Global cyber security index, Budapest cybersecurity convention 399 From 2015 to 2018, the NSC designated the cybersecurity adviser to lead the cybersecurity efforts nation-wide, however, this position was merged with the cyber information convergence adviser under the same NSC 400 Malaysia Cyber Security Strategy (2020-2024) https://asset.mkn.gov.my/wpcontent/uploads/2020/10/MalaysiaCyberSecurityStrategy2020-2024.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw