Судалгааны эмхэтгэл-боть 37

363 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 363  гэрчилгээ олгох, гарын үсгийг баталгаажуулах зорилгоор гарын үсэг хэрэглэгчдэд гэрчилгээний өгөгдөл өгөх;  хоёрдогч шатны үйлчилгээ буюу гарын үсэг зурсан өгөгдлийн цагийн тамга үүсгэх, зөвлөгөө өгөх, гэрчилгээ авах хүний бүртгэл. Цахим гарын үсгийн хяналтын байгууллагын чиг үүрэг  гарын үсгийн тоног төхөөрөмжийн шаардлагыг боловсруулах;  баталгаажсан гэрчилгээ олгох гэрчилгээжүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагыг боловсруулах;  гарын үсгийг баталгаажуулах журмын шаардлагыг тогтоох;  гэрчилгээжүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд сайн дураар магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага, журмыг тогтоох;  гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг магадлан итгэмжлэх;  баталгаажсан гэрчилгээ олгож, бүртгүүлж, жагсаалтыг нь "Албан ёсны сонин"-д нээлттэй нийтлэх;  гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас цуглуулсан баталгаажсан гэрчилгээний менежмент ба гарын үсэг хэрэглэгчдийн лавлагаатай холбогдсон мэдээллийг хэрхэн удирдаж байгааг хянах;  баталгаажсан гэрчилгээ олгодог гэрчилгээжүүлэх үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хүчингүй болгох;  хоёрдогч баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэх журмыг тогтоох;  холбогдох цахим байгууллагуудтай холбоо тогтоох;  олон улсад гарын үсэг зурахад хяналт тогтоох  бусад чиг үүргийг гүйцэтгэх. 4.3 Эстони Эстонийн парламент (Riigikogu) нь Тоон гарын үсгийн тухай хуулийг (Digital signature act)396 2000 онд батлан хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хууль нь улс орон даяар дижитал гарын үсгийн дэд бүтцийг хэрэглэж хэрэгжүүлэхэд шаардлагатай буй бүх асуудлыг зохицуулсан байна. Хууль нь 10 бүлэг, 47 зүйлтэй ба дараах бүтэц, агуулгатай байна. Бүлэг 1. Нийтлэг үндэслэл Бүлэг 2. Гэрчилгээ Бүлэг 3. Гэрчилгээ олгох үйлчилгээ ба гэрчилгээ олгох үйлчилгээ үзүүлэгч Хэсэг 1. Гэрчилгээ ба гэрчилгээний шаардлага Хэсэг 2. Гэрчилгээ авах өргөдөл Хэсэг 3. Гэрчилгээний хүчинтэй хугацаа, сунгалт ба цуцлалт Бүлэг 4. Цаг тамгалах үйлчилгээ ба цаг тамгалах үйлчилгээг үзүүлэгч Бүлэг 5. Гэрчилгээний үйлчилгээ ба цаг тамгалах үйлчилгээний нөхцөлийг цуцлах нь Бүлэг 6. Гэрчилгээний бүртгэл Бүлэг 6.1. Аюулгүй гарын үсэг үүсгэх төхөөрөмжүүд Бүлэг 7. Үйлчилгээ үзүүлэгчид болон даатгалын хөрөнгийн хариуцлага Бүлэг 8. Гадаадын гэрчилгээний үйлчилгээгээр олгогдсон гэрчилгээ, тоон гарын үсэг, тоон тамга зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Бүлэг 9. Гэрчилгээ олгох үйлчилгээ ба цаг тэмдэглэх үйлчилгээ үзүүлэгчдийн 396 https://www.riigiteataja.ee/en/eli/530102013080/consolide удирдлага Бүлэг 10. Үндэслэл заалтуудыг хэрэгжүүлэх нь зэрэг болно. Энэхүү хууль нь тоон гарын үсэг, тоон тамга хэрэглэх шаардлагатай нөхцөлүүдийг хангах, гэрчилгээ олгох үйлчилгээ ба цаг тамгалах үйлчилгээний нөхцөлүүдийг удирдах үйл явцыг зохицуулна. Хуулийн нийтлэг үндэслэлд тодорхойлсноор “Тоон гарын үсэг” гэдэг нь эзэмшигч тухайн нэг бичиг баримттай өөрийгөө холбоотой болохыг илэрхийлэх үүднээс хэрэглэдэг техникийн систем болон байгууллагын арга хэлбэрийг ашиглан үүсгэсэн дата нэгж юм. Тоон гарын үсгийн тухай хэрэглээ

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw