362 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 362 тоон гарын үсгийн гэрчилгээнд агуулагдах нийтийн түлхүүрийг ашиглан шифрлэгдсэн мессежийн задралыг тайлах; хэш функцыг цахим баримт бичигт агуулагдсан өгөгдлийн шинэ мессеж боловсруулалт үүсгэх зорилгоор ашиглах; тоон гарын үсгийн гэрчилгээ хүчинтэй эсэхийг баталгаажуулах. 4.2 Литва394 Литва Улс нь Цахим гарын үсгийн тухай хуулийг (Law on electronic signature) 2000 онд батлан хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хууль нь улс орон даяар цахим гарын үсгийн дэд бүтцийг хэрэглэж, хэрэгжүүлэхэд шаардлагатай асуудлуудыг зохицуулсан байна. Хууль нь 5 бүлэг, 16 зүйлтэй ба дараах бүтэц, агуулгатай байна. Бүлэг 1. Нийтлэг үндэслэл Бүлэг 2. Гарын үсэг үүсгэлт, баталгаажуулалт, хүчин төгөлдөр, гарын үсэг хэрэглэгчдийн эрх, үүрэг Бүлэг 3. Гэрчилгээжүүлэх үйлчилгээ ба үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага Бүлэг 4. Цахим гарын үсгийн хяналт Бүлэг 5. Эцсийн заалт Энэхүү хууль нь цахим гарын үсэг, гарын үсэг хэрэглэгчийн эрх, үүрэг, баталгаажуулах, хүчин төгөлдөр байдлыг зохицуулах, гэрчилгээжүүлэх үйлчилгээ, тэдгээрийн үйлчилгээ үзүүлэгчийн шаардлага, цахим гарын үсгийн үйлчилгээ эрхлэх байгууллагын эрх, чиг үүргийг зохицуулна. Хуулийн нийтлэг үндэслэлд тодорхойлсноор цахим гарын үсэг гэдэг нь эзэмшигч тухайн нэг бичиг баримттай өөрийгөө холбоотой болохыг баталгаажуулах, цахим гарын үсгийн үнэн зөвийг баталгаажуулах үүднээс үүсгэсэн дата юм. Цахим гарын үсгийн хэрэглээ Литва Улсын Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу цахим гарын үсгийг бусад хуульд өөрөөр заагаагүй бол уг хуулиар заасан шаардлагатай нийцэж байвал гараар зурсан гарын үсэгтэй адил гэж үзнэ. Тиймээс улсын болон хувийн салбаруудын бичиг баримтын хөтлөлтөд тоон болон гараар бичсэн гарын үсгийг хуулийн дагуу адилд тооцно. Мөн хуульд цахим гарын үсгийг шүүхэд нотлох баримт болгон хүлээн зөвшөөрдөг байна.395 Литва Улсын Засгийн газраас 2007 оны 11-р сараас эхлэн цахим гарын үсэгтэй нийцсэн шинэ SIM картаар гар утас ашиглан баримт бичигт цахимаар гарын үсэг зурах боломжтой болсон байна. Гар утасны цахим гарын үсгийн давуу талыг ашиглахыг хүсч буй хүмүүс SIM картаа сольж, цахим үнэмлэхний /eIdentity/ гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай. Зөвхөн хэрэглэгчид мэддэг хоёр код нь утсан дээрх ID түлхүүрийг хууль бус хэрэглээнээс хамгаалдаг байна. Үүнээс хойш 2009 оны 01-р сараас цахим үнэмлэхний /eID/ баталгаажсан гэрчилгээ олгож эхэлсэн байна. Гэрчилгээжүүлэх үйлчилгээ Гэрчилгээжүүлэх үйлчилгээ үзүүлэгчид гарын үсэг ашиглахтай холбоотой дараах үйлчилгээ үзүүлнэ: 394https://www.uaipit.com/uploads/legislacion/files/0000004325_Law%20on%20Electronic%20Signature.pdf 395 https://joinup.ec.europa.eu/sites/default/files/inline-files/eGovernment%20in%20Lithuania%20- %20February%202016%20-%2018_0%20-%20v2_00.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw