Судалгааны эмхэтгэл-боть 37

364 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 364 удирдлага Бүлэг 10. Үндэслэл заалтуудыг хэрэгжүүлэх нь зэрэг болно. Энэхүү хууль нь тоон гарын үсэг, тоон тамга хэрэглэх шаардлагатай нөхцөлүүдийг хангах, гэрчилгээ олгох үйлчилгээ ба цаг тамгалах үйлчилгээний нөхцөлүүдийг удирдах үйл явцыг зохицуулна. Хуулийн нийтлэг үндэслэлд тодорхойлсноор “Тоон гарын үсэг” гэдэг нь эзэмшигч тухайн нэг бичиг баримттай өөрийгөө холбоотой болохыг илэрхийлэх үүднээс хэрэглэдэг техникийн систем болон байгууллагын арга хэлбэрийг ашиглан үүсгэсэн дата нэгж юм. Тоон гарын үсгийн тухай хэрэглээ Эстони Улсын Тоон гарын үсгийн тухай хуулийн дагуу тоон гарын үсгийг бусад хуульд өөрөөр заагаагүй бол уг хуулиар заасан шаардлагуудтай нийцэж байвал гараар зурсан гарын үсэгтэй адил гэж үзнэ. Тиймээс улсын болон хувийн салбаруудын бичиг баримтын хөтлөлтөд тоон болон гараар бичсэн гарын үсгийг хууль ёсоор адилд тооцно. Мөн хуульд төрийн байгууллагууд нь тоон гарын үсэг бүхий бичиг баримтуудыг хүлээн зөвшөөрнө гэж заажээ. Тоон гарын үсгийн тухай хуульд заасан шаардлагын дагуу бол тоон гарын үсэг нь гарын үсэг зурагчийг өвөрмөцөөр таниулж байх ёстой. Ийм гарын үсэг бүхий дата мэдээллийг гарын үсэг зурсны дараагаар тухайн гарын үсгийг хүчингүй болгохоос нааш өөрчлөх боломжгүй байхаар албажуулах ёстой байдаг. Мөн гарын үсэг зурсан цагийг бас таниулна (цаг тамгалах эсхүл түүнтэй дүйцэхүйц цагийг үүсгэх програм ашиглах хэрэгтэй болно). Гэрчилгээ олгох үйлчилгээгээр хангагчид Тоон гарын үсгийн тухай хууль нь Эстони дахь Гэрчилгээ олгох үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээрт тавигдах шаардлагыг хуульд заасны дагуу зохицуулж удирдана. Гэрчилгээ олгох үйлчилгээний байгууллага нь; 1) Oлон нийтийн хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд; 2) Дүрмийн сан нь 25,000 еврогоос давсан хувийн хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд; 3) Хуулийн этгээд; 4) Бүгд Найрамдах Улсын Засгийн газраас тогтоосон төрийн байгууллагууд байх ба Үндэсний гэрчилгээ олгох үйлчилгээгээр хангагчийн бүртгэлд бүртгэгдсэн, жил тутам байгууллагын болон системийн найдвартай байдлын тухайд хөндлөнгийн аудит шалгалтанд хамрагддаг байх ёстой. Гэрчилгээ олгох үйлчилгээгээр хангагч нь үйлчилгээ үзүүлэх явцад гарсан алдааг баталгаатай нөхөн төлөх залруулах үүднээс даатгалд хамрагдсан байх ёстой. Тоон гарын үсгийн тухай хуулийн дагуу гэрчилгээ олгох үйлчилгээгээр хангагч нь зөвхөн үнэмлэх дээрх нэр ба регистрээр нотлогдох жинхэнэ нэрээр нь гэрчилгээ олгодог нь онцлог бөгөөд нууц нэрээр гэрчилгээ олгох асуудал одоогоор энэ хуульд тусгагдаагүй. Энэ талаар хууль хэлэлцэх үеэр хөндөгдөж байсан ч нэмэлт эрсдэл үүсгэх талтай гэж үзэж байжээ. Цаг тамгалах үйлчилгээгээр хангагчид Тоон гарын үсгийн тухай хууль нь мөн цаг-тамгалах үйлчилгээ үзүүлэгч нарын үйл ажиллагааг зохицуулна. Үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шаардлага нь үндсэндээ гэрчилгээний үйлчилгээнийхэнтэй адил байна. Хуульд заасны дагуу цагийн тамга нь тодорхой мэдээлэл, өгөгдөл тодорхой агшинд оршиж байсныг нотлох дата нэгж юм. Хуульд цагийн тамгыг илүү нарийн дэлгэрэнгүй тодорхойлдоггүй боловч цагийн тамга бүхий мэдээллийг тухайн цагийн тамгыг хүчингүй болгохоос нааш ямарваа өөрчлөлт хийгдэх боломжгүйгээр үйлдэгдэх ёстой гэж заасан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw