Судалгааны эмхэтгэл-боть 37

359 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 359 Одоогоор энэ системүүдийг зөвхөн Нийслэлийн хэмжээнд ашигладаг бөгөөд 1700 гаруй төрийн болон хувийн байгууллагуудыг хамардаг байна. Тоон гарын үсгийн хэрэглээг сайжруулахад дараах нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай гэж судлаачид үздэг.390  Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагууд тоон гарын үсгийг хүлээн зөвшөөрөх.  Төрийн бүхий л системд нэвтрэхэд тоон гарын үсэг шаардах.  Төрийн байгууллага хоорондын мэдээлэл (төрийн нууцад хамаарахаас бусад) солилцоо зөвхөн тоон гарын үсгээр баталгаажсан байх.  Төрийн байгууллагын системүүдэд тоон гарын үсгийн веб сервисүүдийг холбох.  Тоон гарын үсгээр баталгаажсан гэрээ хэлцлийг хүлээн зөвшөөрөх.  Цахим Нотариатын хүрээнд тоон гарын үсгээр баталгаажсан гэрээг цахимаар баталгаажуулах үйлчилгээг гаргах.  Банк санхүүгийн салбарт тоон гарын үсгийг хүлээн зөвшөөрүүлэх.  Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхтэй холбох.  Цахим архивыг байгуулах, бүх архивын байгууллагууд тоон гарын үсгээр баталгаажсан баримтыг хүлээн зөвшөөрч цахимаар болон цаасан хэлбэрээр хадгалах журам гаргах. 4. Улс орнуудын цахим гарын үсгийн эрх зүйн зохицуулалт Одоогоор дэлхийн улс орнууд цахим гарын үсгийн эрх зүйн орчинг бүрдүүлэхдээ ихэвчлэн Европын холбооноос баталсан “Цахим танилт болон Итгэмжлэгдсэн үйлчилгээний журам” (eDIAS) болон НҮБ-ын UNCITRAL загварын хуулиудыг тус тус өөрийн орны хууль эрх зүйн орчинд нийцүүлэн зохицуулсан байдалтай байна. 4.1 Канад Канад Улс нь цахим гарын үсэгтэй холбоотой эрх зүйн харилцааг Хувийн мэдээллийг хамгаалах, цахим баримт бичгийн тухай /Personal information protection and electronic documents/391 хуулиар зохицуулж байна. Энэ хуулийг анх 2000 онд баталсан бөгөөд 6 бүлэг, 72 зүйлтэй. 2001 оноос эхлэн хууль нь холбооны зохицуулалттай салбаруудад (агаарын тээврийн компани, банк, өргөн нэвтрүүлэг гэх мэт) үйлчилж эхэлсэн бөгөөд улмаар уг хуулийн хамрах хүрээг эрүүл мэндийн салбар, арилжааны банк зэрэг салбаруудад шат дараатайгаар өргөжүүлсэн байна. Бүлэг 1. Хувийн хэвшил дэх хувийн мэдээллийг хамгаалах Хэсэг 1. Хувийн мэдээллийг хамгаалах Хэсэг 2. Гомдол гаргах Хэсэг 3. Аудит Хэсэг 4. Ерөнхий зүйл Хэсэг 5. Шилжилтийн нөхцөлүүд Бүлэг 2. Цахим баримт бичиг Бүлэг 3. Канадын нотолгооны хуулийн нэмэлт Бүлэг 4. Баримт бичгийн хуулийн нэмэлт Бүлэг 5. Хуулийн нэмэлт өөрчлөлт Бүлэг 6. Хүчин төгөлдөр болох 390 https://advocate.mn/news/102/single/58 391 https://laws-lois.justice.gc.ca/eng/acts/p-8.6/FullText.html

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw