Судалгааны эмхэтгэл-боть 37

358 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 358 3. Монгол Улсын цахим гарын үсгийн хэрэглээний өнөөгийн байдал Монгол Улсад “Цахим гарын үсгийн тухай” хууль 2011 оны 12 сарын 15-ны өдөр анх батлагдаж, 2012 оны 01 сарын 16-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Цахим гарын үсгийн тухай хуулиар цахим болон тоон гарын үсгийг хэрэглэх эрх зүйн үндсийг тодорхойлж, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгохтой холбогдсон харилцааг зохицуулж байна. Энэ хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх, дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тоон гарын үсгийн төхөөрөмжийн тусгай зөвшөөрлийн эрхтэй дараах 5 байгууллага байна. Үүнд:  Monpass CA  Tridum E-security  VCM CA  New Compass  ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын тушаалаар 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад Цахим гарын үсгийн тухайг хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. Монгол Улс нь нийтийн түлхүүрийн шаталсан тогтолцоог мөрддөг ба Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолоор “Монгол Улсын цахим гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийн журмууд”-ыг баталсан. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараах хууль, эрх зүйн актуудад нэмэлт, өөрчлөлт оруулах болон шинээр батлан мөрдүүлж байна.Үүнд: 1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт; 2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт; 3. Татварын ерөнхий хуульд өөрчлөлт; 4. Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт; 5. Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт; 6. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт; 7. Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт; 8. Нийтээр тэмэдэглэх тэмдэглэлт, баярын өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт; 9. 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 61. “Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоол; 10. 2011 оны 11 сарын 21-ний өдрийн дугаар 671. “Тоон гарын үсгийн технологийн дүрэм” Татварын ерөнхий газрын даргын тушаал; 11. Тоон гарын үсэг хэрэглэх гэрээ Одоогоор тоон гарын үсгийг Нийслэлийн нутгийн захиргааны 981 байгууллага зөвхөн албан бичигт хүлээн зөвшөөрөн ажиллаж байна. Тоон гарын үсэгт суурилсан системүүдэд Цахим албан бичиг солилцооны eDoc, Smart Office389 системүүд орж байна. 389 https://smartoffice.mn/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw