Судалгааны эмхэтгэл-боть 37

360 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 360 Хувийн мэдээллийг хамгаалах, цахим баримт бичгийн тухай хуулийн 2-р бүлэгт холбооны түвшинд цаасан дээр үндэслэсэн баримт бичгийн гарын үсэг цахим гарын үсэгтэй адил болохыг мөн тогтоосон байдаг. Уг бүлэгт цахим гарын үсгийг “цахим баримт бичигт оруулсан, хавсаргасан эсвэл түүнтэй холбоотой тоон хэлбэрээр нэг буюу хэд хэдэн үсэг, тэмдэгт, тоо эсвэл бусад тэмдгээс бүрдсэн гарын үсэг” гэж тодорхойлжээ. Үндсэндээ цахим гарын үсэг нь үүнийг ямар ч хэлбэрээр цахим хэлбэрээр төлөөлүүлж болно гэсэн үг юм. Тус хуулийн 2-р бүлэгт "аюулгүй цахим гарын үсэг /secure electronic signature/" гэж нэрлэгддэг тодорхой ангиллын цахим гарын үсгийг ашиглахыг шаардах тохиолдол байдаг. Аюулгүй цахим гарын үсэг нь тэгш бус криптографид суурилсан цахим гарын үсгийн хэлбэр юм. Аюулгүй цахим гарын үсэг шаардагдах хэрэглээнд:  Нотлох баримт эсвэл нотолгоо болгон ашигласан баримт бичиг (тус хуулийн 36-р зүйл)  Лац, тамга (тус хуулийн 39-р зүйл)  Цахим болгосон баримт бичиг хувь (тус хуулийн 42-р зүйл)  Тангараг өргөсөн мэдэгдэл (тус хуулийн 44-р зүйл)  Үнэнийг тунхагласан мэдэгдэл (тус хуулийн 45-р зүйл)  Гэрчийн гарын үсэг (тус хуулийн 46-р зүйл) Канад Улс нь Аюулгүй цахим гарын үсгийн журмыг 2005 онд баталсан392 . (Secure Electronic Signature-SES) Аюулгүй цахим гарын үсгийн шинж чанарыг хангасан технологи, үйл явцыг тодорхойлсон уг журам нь аюулгүй цахим гарын үсгийн хууль ёсны тодорхойлолтыг бүрэн хангаж өгдөг. Журмын шаардлагыг хангах чадвартай гэж хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй байгууллагуудыг Төрийн сангийн зөвлөлийн ерөнхийлөгч хангаж чадаж байгаа эсэхийг баталгаажуулах ёстой. Энэхүү журамд аюулгүй цахим гарын үсэг үүсгэх чадвартай гэж хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээжүүлэх байгууллагуудыг Төрийн сангийн зөвлөлийн ажлын албаны вэбсайтад байршуулна гэж заасан байдаг. Канадын Холбооны нийтийн түлхүүрийн /Public Key Infrastructure (PKI)/ гэрчилгээ авсан Засгийн газрын баталгаажуулалтын байгууллагууд л хүлээн зөвшөөрөгддөг.393 Одоогоор доорх гэрчилгээжүүлэх эрх бүхий байгууллагууд тоон гарын үсгийг олгох чадамжтай. Үүнд:  гэрчилгээжүүлэх байгууллага (certification authority CA)  Канад Улсын нийтийн ажил, төрийн үйлчилгээний байгууллагууд (Public Works and Government Services Canada)  Канад Улсын орлогын агентлаг (Canada Revenue Agency)  Үндэсний батлан хамгаалах ба Канад Улсын зэвсэгт хүчин (National Defence and the Canadian Armed Forces) Цахим гарын үсгийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх үйл явц нь дараах үе шатуудыг агуулна. 392 https://laws-lois.justice.gc.ca/eng/regulations/SOR-2005-30/FullText.html 393 https://www.canada.ca/en/government/system/digital-government/online-security-privacy/security-identitymanagement/secure-electronic-signature-regulations-recognition-process.html Тус хуулийн 2-р бүлэгт “аюулгүй цахим гарын үсэг /secure electronic signature/” гэж нэрлэгддэг тодорхой ангиллын цахим гарын үсгийг ашиглахыг шаардах тохиолдол байдаг. Аюулгүй цахим гарын үсэг нь тэгш бус криптографид суурилсан цахим гарын үсгийн хэлбэр юм. Аюулгүй цахим гарын үсэг шаардагдах хэрэглээнд:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw