357 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 357 хамгаалах тухай хуулийн дагуу одоогийн дээд тал нь 500,000 фунт стерлингийн торгууль ногдуулах хязгаарыг тогтоож өгсөн байна. ("Өгөгдөл хамгаалах ерөнхий дүрэм: "www.practicallaw.com/2-632-5285). 2.2 Тоон гарын үсгийн UNCITRAL загвар хууль Тоон гарын үсгийг өөрийн гараар бичсэн гарын үсэгтэй эн тэнцүү хүчин төгөлдөр болгохын тулд хуулиар зохицуулсан байх шаардлагатай. Ихэнх орнууд үүнтэй холбоотой хуулийг батлахдаа НҮБ-ын Тоон гарын үсгийн UNCITRAL загвар хуулийг баримталдаг. 385 Уг загвар хуулийн харилцаанд онцолж заахыг зөвлөсөн зүйлс:386 Энэ хууль нь тоон гарын үсгийг арилжааны ба бусад заасан нөхцөлд ашиглаж байгаа тохиолдолд үйлчилнэ. Энэ хууль нь хэрэглэгчдийг хамгаалах ямар ч хууль дүрмээс давж үйлчлэх ёсгүй. Уг загвар хуулийн хамрах хүрээ нь "ялгаварлан гадуурхахгүй байх", "төвийг сахисан” байх дүрмийг баримтална. Тоон гарын үсгийг хуульчлахдаа аль болох өргөн хүрээг хамарсан байхыг зөвлөдөг. Тиймээс хууль эрх зүйн орчинг гадаад болон дотоодын нөхцөлд адил үйлчилж байхаар заана. Олон улсын ба дотоодын гүйлгээний хүрээнд ашиглагдах тоон гарын үсгийн хэрэглээг тусад нь зохицуулбал хоёрдмол байдалд хүргэж болзошгүй ба ийм технологийг ашиглахад ихээхэн саад тотгор учруулах магадлалтай. Тоон гарын үсэг, сертификат, өгөгдлийн мессеж, гарын үсэг эзэмшигч, сертификатын үйлчилгээ үзүүлэгч, хамаарал бүхий этгээд387 гэх мэт энэ хуульд тусгагдах нэр томьёоны тодорхойлолтыг оруулсан байна. Хуулийн үйлчлэх хүрээг хязгаарласан бусад хуулийг тодорхой заасан байна. Тоон гарын үсэг нь гагцхүү гарын үсэг эзэмшигчийн эрх мэдэлд байна. Бусдад итгэмжлэл хүлээлгэх тохиолдолд нууц хуваалцах схемийг 388 тодорхой болгосон байна. Тоон гарын үсгийг үүсгэж буй өгөгдлийн амьдрах хугацааг заасан байна. Гарын үсэг эзэмшигч, сертификатын үйлчилгээ үзүүлэгч, хамаарал бүхий этгээдийн үүрэг, хариуцлагыг тус бүр тодорхой заасан байна. Гадаадад хийгдсэн тоон гарын үсэг нь хуулийн хүрээнд эн тэнцүү хүчин төгөлдөр байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх стандартыг технологийн, хуулийн, арилжааны хүрээнд мөрдсөн байна. UNCITRAL Нарийн бичгийн дарга нарын газраас энэхүү загвар хуульд үндэслэн хууль боловсруулж буй улс орнуудад техникийн зөвлөгөө өгөх боломжтой байдаг байна. 385 Global Guide to Electronic Signature Law: Country by country summaries of Law and enforceability, Adobe Systems Incorporated 2015. 386 UNCITRAL Model Law on Electronic Signatures with Guide to Enactment 2001, UNITED NATIONS, New York, 2002 387 Electronic signature, certificate, data message, signatory, certification service provider, relying party (Uncitral Model Law, Article 2) 388 “shared-secret” scheme (Uncitral Model Law, Article 122)
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw