356 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 356 хадгалах зэрэгт илгээлтийн загвар болгон ашигладаг. Үйлчлүүлэгч болон түүний итгэмжилсэн хэрэглэгч нь уг платформд 1-3 жилээр тохируулсан тодорхой хугацаанд веб хөтчөөр нэвтэрнэ. Програм хангамж ашигладаг загвар нь үйлчлүүлэгчид илүү таатай, ашиг тустай байдаг нь тодорхой бөгөөд ялангуяа хүчин чадлын цар хүрээ, бага өртөг, тогтмол бетта ажиллагаа (үйлчлүүлэгч нь тухайн платформын хамгийн сүүлийн үеийн хувилбарт нэмэлт төлбөр төлөхгүйгээр нэвтэрдэг) зэргийг онцолж болох юм. Гэхдээ үүлэн үйлчлүүлэгч нь мэдээлэл боловсруулах болон өгөгдөл хадгалах явцдаа хяналтаа сулруулах эрсдэлтэй байдаг. Дүрэм журмын, ялангуяа Мэдээлэл Хамгааллын Удирдамж (95/46/EC)–ын дагуу үйлчлүүлэгчийн үүргийг хэрэгжүүлэх нь зарим талаараа хүндрэлтэй байдаг байна. Гарын үсэг зурагчийн нотолгоо Гарын үсэг зурсан хүнийг баталгаажуулах үндсэн арга бол и-мэйл хаягийг ашиглах явдал юм. Хэрэв үйлчлүүлэгч илүү итгэлтэй байхыг хүсч байвал гарын үсэг зурагч бүрийн хувийн мэдээллийг баталгаажуулахын тулд SMS, нэг удаагийн нууц үг эсвэл мэдлэгт суурилсан баталгаажуулалт гэх мэт хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг сонгож болно. Их Британийн бизнес эрхлэгчид хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг сонгож байна. Энэ нь гарын үсэг зурах үйл явцыг арай илүү сунжруулдаг боловч AES эсвэл QES авахаас хамаагүй бага ачаалалтай бөгөөд хамаагүй хямд байдаг байна. Бусад компаний програмтай нэгтгэх Тэргүүлэх платформууд нь SalesForce, Microsoft, Google гэх мэт компаний програмуудтай урьдчилан нэгтгэсэн интеграцчилалтай байдаг байна. Тэд мөн хэрэглэгчид өөрсдийн хувийн бизнесийн системтэй цахим гарын үсгийг нэгтгэх боломжийг олгодог програмчлалын интерфэйсийг (API) санал болгодог. Энэ функц нь үйлчлүүлэгчдэд маш чухал боловч үйлчилгээ үзүүлэгчдийн стандартын хувьд баталгаа өгдөггүй. Үйлчлүүлэгч нь платформыг бусад програмуудтай нэгтгэх техникийн тодорхойлолт байгаа эсэхийг шалгах ёстой бөгөөд уг интеграц нь тодорхойлолтынхоо дагуу ажиллана гэдэг баталгааг үйлчилгээ үзүүлэгчээс шаардах ёстой. Техникийн стандартын үнэлгээ Энэхүү журам нь технологийн хувьд төвийг сахисан байдаг. Энэ бол чухал зарчим юм. Технологи нь хөдөлгөөнгүй биш бөгөөд цахим болон тоон гарын үсгийг бий болгох, баталгаажуулах шинэ технологи гарч ирнэ гэдгийг Европын Холбооны комисс хүлээн зөвшөөрдөг. Тиймээс платформ нь тодорхой технологийг ашиглахыг Журамд заагаагүй байдаг байна. Гэсэн хэдий ч тэргүүлэх үйлчилгээ үзүүлэгчид ETS, ISO, CEN зэрэг байгууллагуудын баталсан техникийн стандартыг дагаж мөрдөх ач холбогдлын талаар мэдэгдэл хийдэг. Эдгээр техникийн стандартууд нь платформыг сонгоход үйлчлүүлэгчид (мөн технологийн ахлах мэргэжилтэнд) нөлөөлдөг. Хариуцлагын хязгаарлалт Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс үйлчлүүлэгчийн өгөгдлийг алдах, нууцыг задруулах нь гэрээг зөрчсөн гэж үздэг байна. Өгөгдөл хамгаалах тухай хуулийг зөрчсөн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн хохирлыг барагдуулахыг зөвшөөрөх нь ховор байдаг ба энэ тохиолдолд өгөгдлийн субъектэд торгууль эсвэл нөхөн төлбөр төлдөг. 1998 оны Өгөгдлийг өөрчлөх ерөнхий журам (679/2016/EU) (GDPR) нь Өгөгдлийг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw