355 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 355 Бүртгэлийн байгууллага /registration authority/. Хувь хүн, компани, төрийн байгууллагаас ирүүлсэн гэрчилгээний өргөдлийг хянах, батлах, татгалзах, хүчингүй болгох эрхтэй итгэмжлэгдсэн гуравдагч этгээд юм. Хүчингүй гэрчилгээний жагсаалт /certificate revocation list/ Шаардлагатай бичиг баримтууд (аюулгүй байдлын төлөвлөгөө, бүртгэлийн мэдээ гэх мэт) Мэдээллийн сан 2.1 eDIAS загвар журам Цахим гарын үсгийн аюулгүй байдал, хэрэглэл, бүртгэлийн байгууллага, мэдээллийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн баримт бичгүүдийг Олон улсад болон улс орнууд дотооддоо зохицуулдаг. Үүнээс хамгийн түгээмэл хэрэглэгддэг загвар нь Европын холбооноос гаргасан eDIAS болон НҮБ-ын UNCITRAL загвар хуулиуд байна. Европын холбооноос 2016 онд “Цахим танилт болон итгэмжлэгдсэн үйлчилгээний журам” (Electronic Identification and Trust Services Regulation eDIAS NO 910/2014)-ийг шинэчлэн баталсан.383 Өнөөдрийн байдлаар Австри, Бельги, Болгар, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Ирланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португал, Румын, Словак, Словени, Испани, Швед улсууд тоон гарын үсэг хэрэглэхдээ энэ журмыг дагаж мөрдөж байна. Энэхүү журмаар цахим гарын үсэг, цахим тамга, хугацааны тов, eDelivery (цахим хүргэлт) үйлчилгээ болон цахим хуудасны баталгаажуулалтын гэрчилгээг хил дамнуулан ашиглах хууль ёсны баталгааг хангасан болно. Энэхүү Цахим танилт болон итгэмжлэгдсэн үйлчилгээний журам384 нь доорх бүтэцтэй байна. Үүнд: Бүлэг 1. Нийтлэг үндэслэл Бүлэг 2. Цахим бүртгэл, танилт Бүлэг 3. Итгэлцлийн үйлчилгээ Хэсэг 1. Нийтлэг үндэслэл Хэсэг 2. Хяналт Хэсэг 3. Баталгаажсан итгэлцлийн үйлчилгээ Хэсэг 4. Цахим гарын үсэг Хэсэг 5. Цахим тамга Хэсэг 6. Цахим цаг хугацааны тэмдэг Хэсэг 7. Цахим бүртгэгдсэн дамжуулалтын үйлчилгээ Хэсэг 8. Цахим хуудас бататгал Бүлэг 4. Цахим баримт Бүлэг 5. Эрх мэдлийн төлөөлөгчид ба хэрэгжүүлэх заалтууд Бүлэг 6. Эцсийн заалт Платформ Хэдийгээр зарим үйлчилгээ үзүүлэгч нь цахим гарын үсгийн платформыг хувийн үүлэн технологид эсвэл нийтийн үүлэн үйлчилгээнд байршуулах сонголт өгдөг ч ихэвчлэн нийтийн үүлэн технологийг санал болгодог байна. Үйлчилгээ үзүүлэгчид энэхүү програм хангамжийг програм хангамжийн апликейшн болон үйлчлүүлэгчийн мэдээллийг 383 https://ec.europa.eu/cefdigital/wiki/display/CEFDIGITAL/Introduction+to+e-signature 384 https://www.eid.as/#article3
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw