352 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 352 хуулийн этгээд бүртгүүлэх, банк, санхүү, сонгууль, татварын бүртгэл хийлгэх зэрэг гарын үсэг шаардах аливаа үйлчилгээг төрийн байгууллагаас цахим хэлбэрээр авахад болон бусад үйлчилгээнд 2021 оны байдлаар 900 сая гаруй тоон гарын үсгийг хэрэглээнд гаргасан байна. Ингэхдээ тоон гарын үсгийг иргэний үнэмлэхний санах ой болон гар утасны сим картанд байршуулсан байна. СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ 1. Цахим гарын үсгийн тухай ойлголт Цахим гарын үсэг (electronic signature) нь цахимаар дамжуулж байгаа баримтыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрч буйг баталгаажуулах цахим дүрслэл юм. Энэ нь гараар буюу бичгээр үйлдсэн гарын үсгийн адил хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Тоон гарын үсэг (digital signature) гэж цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн, уг баримт бичгийн бүрдэл болох цахим гарын үсгийн төрөл юм. Тоон гарын үсэгт нийтийн түлхүүрийн шифрлэлт ашиглагддаг ба цахим гарын үсгээс ялгаатай нь тоон гарын үсэг нь тодорхой стандарт, баталгаажуулалтын хатуу чанд журмыг баримтлан хийгддэг. Тоон гарын үсгийн хувьд цахим гарын үсгийг ашиглах үйл явцтай харьцуулахад төвөгтэй бөгөөд илүү хийсвэр, цахим орчинд явагддаг. Энэ нь тухайн компьютерт хадгалагдаж буй олон төрлийн мэдээ мэдээлэл, албан бичгийг үнэн зөв, баталгаатай дамжуулах процесст үндэслэн явагддаг байна. Мэдээ мэдээллийг тодорхой сувгаар дамжуулахад 2 субъект оролцдог. Илгээгч тал нь уг мэдээллийг ойлгогдохгүй хэлбэрт хувиргаад мэдээллийн сувгаар дамжуулдаг. Үүнийг шифрлэлт гэх ба нэг ёсондоо мэдээллийг цоожилж байгаа юм. Харин уг цоожлогдсон мэдээг хүлээж авч буй тал нь цоожийг тайлан мэдээллийг олж авах үйлдлийг шифрийг тайлах гэж нэрлэдэг. Мэдээлэл дамжуулах энэхүү үйл ажиллагааг явуулахын тулд нэг түлхүүрийн арга болон хос түлхүүрийн аргыг ашигладаг байна. Нэг түлхүүрийн арга нь илгээгч тал, хүлээн авагч тал хоорондоо урьдаас харилцан тохиролцсон тухайлсан нэг түлхүүрийг ашигладаг ба энэ нь нууцлал өндөртэй, тухайн мэдээлэл нь бүрэн хамгаалагдсан байдаг байна. Сул тал нь мэдээлэл дамжуулах сувагт гадны цөөнгүй этгээд оролцож байдаг бөгөөд мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдаг. Хос түлхүүрийн арга нь өөр хоорондоо тоон системийн хамааралтай хоёр түлхүүр оролцдог ба нэг нь мэдээ мэдээллийг цоожлоход нийтийн түлхүүр буюу “public key”, тухайн мэдээллийн цоожийг нь тайлахад хувийн түлхүүр буюу “private key”-г ашигладаг байна. Энэ тохиолдолд тухайн мэдээ мэдээллийг заавал аюулгүй байдал хангагдсан, нууцлалтай сувгаар илгээх шаардлагагүй, харилцагч талууд зөвхөн өөрсдийн нийтийн түлхүүрээ солилцох шаардлагатай болдог. (Зураг 1-ээс харна уу)
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw