351 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 351 СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ Цахим гарын үсэг гэдэг нь цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох зорилготой цахим баримт бичигт хавсаргасан буюу нэгтгэсэн үг, үсэг, тоо, тэмдэгт, дүрсийг агуулсан цахим өгөгдлийг хэлнэ. Харин тоон гарын үсэг нь цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн, уг баримт бичгийн бүрдэл болох цахим гарын үсгийн төрөл юм. Тоон гарын үсгээр баталгаажсан аливаа өгөгдөл нь хадгалагдаж, эсвэл дамжиж буйгаас үл шалтгаалан ямар ч орчинд бүрэн хамгаалагддаг байна. Тоон гарын үсэг нь ихэвчлэн Нийтийн түлхүүрийн дэд бүтэц /Public Key Infrastructure (PKI)/ хэмээх технологи дээр суурилсан байдаг. Нийтийн түлхүүрийн дэд бүтэц нь тоон гарын үсгийн цаана байдаг технологи бөгөөд мэдээллийг шифрлэн нууцалж, тоон аргаар цахим баримт бичигт гарын үсэг зурах боломжийг хэрэглэгчид бүрдүүлж өгөхөөс гадна хэрэглэгчийн хэн болохыг давхар баталгаажуулдаг байна. Цахим гарын үсгийн эрх зүйн зохицуулалт болон олон улсад ашиглагдаж буй загваруудыг харьцуулан судалбал, Европын холбооноос баталсан “Цахим танилт болон итгэмжлэгдсэн үйлчилгээний журам” (eDIAS) болон НҮБ-ын UNCITRAL загварын хууль гэсэн үндсэн хоёр загварыг ашиглаж байна. Европын холбооны улс орнууд Европын холбооноос баталсан “Цахим танилт болон итгэмжлэгдсэн үйлчилгээний журам” (eDIAS)-ыг дагаж мөрддөг. Зарим улс орнууд НҮБээс баталсан UNCITRAL загварын хуульд нийцүүлэн өөрийн орны эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна. Харин Монгол Улсын хувьд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод цахим засаглалыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлийг тусгаж, НҮБ-ын UNCITRAL загварын дагуу Цахим гарын үсгийн тухай хуулийг 2011 онд баталсан байна. Сонгон судалсан улс орнууд болох Канад Улс нь НҮБ-ын UNCITRAL загвар хуулийн дагуу цахим гарын үсгийн тухай зохицуулалтыг Хувийн мэдээллийг хамгаалах, цахим баримт бичгийн тухай хуулиар зохицуулж байна. Энэ хууль нь хувийн хэвшлийн байгууллагууд бизнес эрхлэх явцад хувийн мэдээллээ хэрхэн цуглуулах, ашиглах, задруулах асуудлыг зохицуулдаг бөгөөд хуулийн 2-р бүлэгт холбооны түвшинд цаасан дээр үндэслэсэн баримт бичгийн гарын үсэг цахим гарын үсэгтэй адил болохыг мөн тогтоосон байдаг. Уг бүлэгт цахим гарын үсгийг “цахим баримт бичигт оруулсан, хавсаргасан эсвэл түүнтэй холбоотой тоон хэлбэрээр нэг буюу хэд хэдэн үсэг, тэмдэгт, тоо эсвэл бусад тэмдгээс бүрдсэн гарын үсэг” гэж тодорхойлжээ. Үндсэндээ цахим гарын үсэг нь үүнийг ямар ч хэлбэрээр цахим хэлбэрээр төлөөлүүлж болно гэсэн үг юм. Мөн Канад Улсын хувьд муж бүр өөр, өөр зохицуулалттай байх бөгөөд гэрээслэл, гэр бүл цуцлалт, шүүх, үл хөдлөх хөрөнгө, вексель гэх мэт дараах зүйлүүдэд гараар гарын үсэг зурах шаардлагатай гэж үздэг байна. Харин Эстони, Литва болон Тайвань улсууд нь цахим болон тоон гарын үсгийн тухай хуулиар цахим гарын үсгийн эрх зүйн орчинг бүрдүүлж байна. Литва болон Эстони улсуудад байнгын оршин суудаг бүх гадаадын иргэд албан ёсны ID үнэмлэх карттай байх ёстой ба өөрийн гар утсыг ашиглан баримт бичигт цахимаар гарын үсэг зурах боломжтой. Мөн эдгээр улсууд нь Европын холбооноос баталсан “Цахим танилт болон Итгэмжлэгдсэн үйлчилгээний журам” (eDIAS)-ыг хэрэгжүүлдэг. Эстони Улс нь Европын холбооноос баталсан журмыг жишиг болгон дагаж мөрдөхөөс гадна 2000 онд баталсан Тоон гарын үсгийн тухай хуулиар тоон гарын үсэгтэй холбоотой харилцааг зохицуулж,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw