Судалгааны эмхэтгэл-боть 37

353 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 353 Зураг 1. Тоон гарын үсгийг дуурайлган үйлдэх боломжгүй. Учир нь тоон гарын үсгийн ажиллагаа нь хэш (hash) функц болон тэгш бус хэмт криптограф (private/public key) дээр тулгуурладаг байна. Хэш функц нь цахим баримтыг өөрийн аргаар уншиж шинжлээд түүнээс бичил мэдээлэл хувиргаж үүсгэх үүрэгтэй. Цахим гарын үсгийн 3 тодорхой төрөл байдаг:382  Хялбар цахим гарын үсэг (Simple Electronic Signature) гэдэг нь “Ямар нэгэн цахим мэдээлэлд хавсаргаж буй гарын үсэг зурагчийн гарын үсгээ зурахад ашигладаг цахим мэдээллийн хэлбэр юм. Цахим гарын үсгийн платформ нь гарын үсэг зурагчид компьютерийн хулгана юмуу үзэг ашиглан өөрийн гарын үсгээ тухайн бичиг баримтан дээр шууд зурах, эсвэл төрөл бүрийн үсгийн фонт болон стайлыг ашиглан компьютераар үүсгэсэн гарын үсгээ зурж болно. Хялбар гарын үсгийн бүтээгдэхүүн нь гарын үсэг зурагчийг мөн гэдгийг батлах гуравдагч этгээдийг оролцуулдаггүй байна.  Дэвшилтэт цахим гарын үсэг (Advanced Electronic Signature). Дэвшилтэт цахим гарын үсэг (AES) нь цахим гарын үсгээс илүү нарийн, хамгаалалтын түвшин илүү сайжруулсан хувилбар юм. Энэ нь нийтийн түлхүүр /Public Key Cryptograph (PKI)/ ашигласан, цахим бичиг баримтыг код ашиглан шифрлэдэг тоон гарын үсэг юм. Зураг 2. 382 https://ec.europa.eu/cefdigital/wiki/display/CEFDIGITAL/What+is+the+legislation+-+esignature

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw