345 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 345 агуулгатай байх бөгөөд хувь хүний мэдээллийг цуглуулах, бүртгэх, хадгалах, хамгаалах, дамжуулах, ашиглах, өөрчлөх, устгах зэрэг мэдээлэл боловсруулалтын үйл ажиллагаа явуулахад хувь хүн болон хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах талаар нарийвчилсан заалт байхгүй байна. Харин тусгай харилцааг зохицуулсан 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “сонгогчийн хувийн мэдээлэл’’ гэж тухайн иргэнийг гэрчлэх талаар хуульд заасан албан ёсны баримт бичигт туссан мэдээлэл, гэрэл зураг, биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийг хэлнэ гээд сонгогч тус мэдээллээ авах эрхтэйгээр зохицуулжээ. Гэвч уг хууль нь зөвхөн сонгууль зохион байгуулах үед ашиглагдах тул уг тодорхойлолтыг ерөнхийлөн хэрэглэх боломжгүй юм. Мөн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.6-д “иргэний үнэмлэхний санах ой гэж энэ хуульд заасны дагуу иргэний хувийн мэдээллийг агуулсан, мэдээлэл нь бичигдэх, уншигдах, өөрчлөгдөх боломжтой цахим санах ойг хэлнэ” гээд иргэний улсын бүртгэл хийхэд энэхүү мэдээллийг ашиглаж болохоор зохицуулжээ. “Үндэсний аюулгүй байдлын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар мэдээллийн аюулгүй байдал нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг байхаар хуульчилсан. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг сайжруулах төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангасан мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог дараах бодлогын баримт бичигт тусгасан байна. Үүнд: Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.6 дахь хэсэгт “Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэс мөн” гэж заасан. Мөн үзэл баримтлалын 3.6.3.1-т “Мэдээлэл түүний бүрдэл хэсэгт хууль бусаар хандах, халдах, задрахаас хамгаалагдсанаар нууцлал хангагдана” гэж, 3.6.3.7-д “Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хувийн болон гэр бүлийн нууц, захидал харилцаа, мэдээллийн нууц, нэр төрөө хамгаалах эрх, эрх чөлөөнд халдахыг хориглоно’’ гэж, 3.6.2.3-т “Хуулиар зөвшөөрсөн, өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд хувь хүний тухай мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно’’ гэж тус тус тусгасан байна. Өргөн мэдүүлээд байгаа “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн төсөл нь үндэсний бие даасан хуулиар тухайн харилцааг нэгтгэн зохицуулахыг эрмэлзсэн бөгөөд хууль тогтоомжийн хувьд Үндсэн хууль, Иргэний хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зэрэгт үндэслэхээр дарааллыг тодорхойлсон байна.379 Монгол Улсын хувьд, Аюулгүй байдлын уламжлалт бус сорилтуудын нэг нь хүмүүсийн зан төлөв, шашны болон улс төрийн итгэл үнэмшил, айдас, хүсэл зориг зэрэг хувийн болон эмзэг мэдээллийг цуглуулж түүнийгээ нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх, улс төрийн ухуулга сурталчилгаа хийх зэргээр ашиглах явдал мөн. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын380 §3.6-д “Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг 379 Хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг. 380 Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw