Судалгааны эмхэтгэл-боть 37

344 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 344 Тус хуульд “Хувь хүний нууц гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ” хэмээн тодорхойлсон бөгөөд хувь хүний нууцыг дараах 5 төрөлтэй байхаар хуульчилсан. Үүнд: 1. Захидал харилцааны нууц: Захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйл 2. Эрүүл мэндийн нууц: Тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээлэл 3. Хөрөнгийн нууц: Зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйл 4. Гэр бүлийн нууц: Бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээлэл 5. Хуулиар тогтоосон бусад нууц: Хувь хүн өөрийн архив, хадгаламж, тэмдэглэл, битүүмжлэл болон тэдгээрт хамаарах дүрс, дуу бичлэгийг нууцалж болно. Дээрх зохицуулалтаас үзэхэд хувь хүний нууц нь: - Хуульд заасан байх, - Задруулсан тохиолдолд тухайн хүний нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй байх, - Мэдээ, баримт бичиг, биет зүйл байх шаардлагатай байна. Харин хувийн нууцад хамаарах мэдээллийн хэлбэрийн хувьд мэдээ, баримт бичиг, биет зүйл байна гэж тодорхойлсон. Эдгээрээс баримт бичиг, биет зүйлс нь бодитой оршиж, өөрөөр хэлбэл гарт баригдахуйц юмс байх бол “мэдээ” гэсэн ойлголтыг хэрхэн тодорхойлж болохоос хамаарч эдгээрээс бусад мэдээлэл (бодитоор хөрвүүлээгүй цахим систем дээрх хадгалагдсан зураг, бичлэг гэх мэт) хувийн нууцад хамаарах эсэхийг тодорхойлж болохоор байна. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Монгол Улс хувь хүний мэдээллийн зарим хэсгийг хувь хүний нууц гэж хуулиар тогтоосон байх бөгөөд төр болон хувийн байгууллагууд хувь хүний мэдээллийг цуглуулж байгаа харилцааг “Хувь хүний нууцын тухай” хуулиар зохицуулах боломжгүй байна. 3.3. Хувь хүний нууц ба хувийн мэдээлэл Мэдээлэл харилцаа холбооны технологи хөгжихийн хэрээр мэдээлэл хүлээн авах, цуглуулах төрөл, хэлбэр улам өсөн нэмэгдэж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хувь хүний мэдээллийг цахим хэлбэрээр цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах үйл ажиллагааг бий болгосноор хувь хүний мэдээлэл нь эдийн засгийн эргэлтэд орж, баялаг бүтээх нэг боломж болж байгаа сайн талтай хэдий ч нөгөө талаар хувь хүний мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, боловсруулах замаар хувь хүний эрх, эрх чөлөөнд халдах эрсдлийг дагуулж байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсын “Хувь хүний нууцын тухай” хуульд хувь хүний нууцыг хамгаалах, зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглосон зүйл заалт хэт ерөнхий

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw