346 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 346 хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэс мөн.” гэж заасан.381 ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АНХААРАХ ЗОХИЦУУЛАЛТ: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн үйлчлэх хүрээг тодорхой болгох; Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн төслийн 3.3.1-т зааснаар хувийн мэдээллийг “хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр” гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчид цуглуулах, боловсруулах, ашиглах тохиолдолд тус хууль үйлчлэхгүй байхаар заасан нь хүний халдашгүй байх эрхийг бүрэн хамгаалаагүй байна. Хувь хүн өөрийн хүссэн хувийн мэдээллээ гэр бүлдээ хуваалцсанаас бусад хувийн мэдээллийг нь мэдэгдэлгүйгээр аливаа хэлбэрээр цуглуулах, боловсруулах, ашиглах нь түүний хувийн орон зайд халдаж хувийн халдашгүй байдлыг нь зөрчсөн үйлдэл болно. Түүнчлэн хувийн нууцтай байх эрх зөрчигдөхөөр байна. Хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулах; Хуулийн төслийн 4.1.7 дахь хэсэгт “мэдээллийн эзэн” гэж 4.1.1-д заасан мэдээллээр тодорхойлогдож байгаа хүн, мөн төслийн 8.5-д заасан иргэний мэдээллийг цуглуулахад түүний хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл авна гэж зааснаас өөрөөр 18 насанд хүрээгүй хүн буюу хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулаагүй байна. Тодорхой насанд хүрсэн хүүхэд өөрийн мэдээллийг хамгаалах, бусад этгээд цуглуулах, боловсруулах, ашиглахад үзэл бодлоо илэрхийлж, хууль ёсны төлөөлөгчтэй санал солилцох, эрхээ хамгаалуулах шаардлага гаргах эрхтэй. Мэдээллийн эзний хүсэлтээр мэдээллийг устгах нөхцөлийг тусгаж, хувь хүний халдашгүй байдлыг хамгаалах; Хуулийн төслийн 15 дугаар зүйлд мэдээллийг устгах 4 нөхцөлийг тодорхойлсон. Үүнд: - Мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглаагүй бол мэдээллийн эзний хүсэлтээр; - Хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр мэдээллийг устгахаар мэдээлэл хариуцагчид үүрэг хүлээлгэсэн; - Хуульд заасны дагуу цуглуулснаас бусад мэдээллийг анх цуглуулсан зорилгод хүрсэн, эсхүл гэрээнд заасан; - Хуульд заасан бусад. Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах явцад хувийн халдашгүй байх эрх зөрчигдөж болзошгүй тул мэдээллийн эзнээс зайлшгүй зөвшөөрөл авах шаардлага үүсдэг. Мэдээллийн эзэн өөрийн хувийн халдашгүй байдлыг хамгаалах үүднээс мэдээллийг устгуулах эрхтэй байх шаардлагатай. Иймд “мартагдах эрх”-ийг хэрэгжүүлэх боломжийг тусгах шаардлагатай. Мэдээлэл хариуцагчаас мэдээлэл боловсруулагчтай гэрээ байгуулан хамтран ажиллах тохиолдолд мэдээллийн эзнээс мэдээллийг дамжуулах зөвшөөрөл авах. Хуулийн төслийн 19, 22 дугаар зүйлүүдэд мэдээлэл хариуцагч нь мэдээлэл боловсруулагчтай байгуулсан гэрээний дагуу хүний хувийн мэдээллийг 381 Энэ өгүүллийн гуравдугаар хэсгээс дэлгэрүүлж үзнэ үү.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw