Судалгааны эмхэтгэл-боть 37

343 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 343 санаанд нийцүүлэн хуульчлан бататгаж, хүний эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах; б) “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 20212030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд:377 - I үе шат (2021-2030): Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэх үе. - Зорилт 5.3.Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ. - 5.3.1.Мэдээллийн аюулгүй байдлын, цахим гарын үсгийн, мэдээллийн сангийн, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын зэрэг цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомжийг боловсруулж батлуулан, түүнтэй нийцүүлэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулна. - Зорилт 7.5.Төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулж, өрсөлдөх чадварыг бий болгоно. в) Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд:378 - Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэс мөн. - 3.6.1.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны хөгжлийг дэмжих, үндэсний үнэт зүйлийг хэвшүүлэх, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдал нэн чухал ач холбогдолтой. - 3.6.1.2.Нийгмийн сэтгэл зүй, тогтвортой байдал, хувь хүний ухамсар, ёс зүйд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг хязгаарлана. Дайсагнал, ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядалтыг сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа, мэдээллийг таслан зогсоох, саармагжуулах чадавхыг бий болгож, үл зөвшөөрөх сэтгэхүйг нийгэмд төлөвшүүлнэ. - 3.6.2.3.Хуулиар зөвшөөрсөн, өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд хувь хүний тухай мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно. 3.2. Хувь хүний нууц Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 17 дахь заалтад “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан. Энэ зохицуулалтаас үзвэл, хувь хүн нууцтай байх, түүнийгээ хуулиар хамгаалуулах шаардлагатайг үндсэн хуульд ийнхүү тусгасан. Дээрх зохицуулалтад үндэслэн 1995 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Хувь хүний нууцын тухай” хууль батлагдаж, мөн оныхоо 7 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хууль нь хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж буй суурь эрх зүйн зохицуулалт юм. 377 Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт 378 Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw