Судалгааны эмхэтгэл-боть 37

342 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 342 (10) Засгийн газрын Хариуцлагын албаны үүргийг гүйцэтгэж байх үед Ерөнхий хянагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд; (11) эрх бүхий харьяаллын шүүхийн шийдвэрийн дагуу; эсвэл (12) хэрэглэгчийг мэдээлэх байгууллагад. 16 дугаар зүйл. Мэдээллийн эзний эрх 16.1.Мэдээллийн эзэн дараах эрхтэй: -- 16.1.8.өөрт хамааралтай мэдээллийн хуулбарыг мэдээлэл хариуцагчаас цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргуулан авах; Бүртгэл хайх, авах Бүртгэлийн систем хөтлөх агентлаг бүр: (1) Хувь хүний хүсэлтээр түүний бүртгэл эсвэл системд байгаа өөртэй нь холбоотой мэдээллийг олж авахыг хүсвэл түүнийг болон түүний хүсэлтээр дагалдан явах хүний хамтаар бүртгэлтэй танилцах, өөрийн хүссэн хэлбэрээр хуулбарлан авахыг зөвшөөрнө. Бүртгэлтэй танилцахад дагалдах хүнтэй байх бол бичгээр дагалдах хүнтэй хамт бүртгэлтэй танилцах талаар бичгээр мэдэгдэл бичиж өгөхийг тухайн байгууллага хүсэж болно. (2) Хувь хүн өөртэй нь холбоотой мэдээллийг засварлах хүсэлт тавихыг зөвшөөрөх. (3) Тухайн хүсэлтийг татгалзвал гомдол гаргах эрхийг баталгаажуулах 29.5.Мэдээллийг энэ хуульд заасны дагуу олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно. Шуудангийн жагсаалт Хувь хүний нэр, хаягийг хуулиар тусгайлан зөвшөөрөөгүй бол агентлаг худалдах, түрээслэх эрхгүй. Гурав. МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН 3.1. Бодлогын баримт бичиг Хүний хувийн мэдээлэл хамгаалах зохицуулалт нь эрх зүйн шинэтгэлийн болон бусад бодлогын баримт бичигт дараах байдлаар тусгасан байна. а) Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрт:376 - 5.Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг Монгол Улсын Хөгжлийн болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг иш үндэс болгон жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгах замаар тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ. - 7.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах эрх зүйн үндсийг бататгана. Ингэхдээ Монгол Улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдах, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байж ард түмэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх зарчмуудыг хангах механизмыг төгөлдөржүүлнэ. - 18. 2/хүн бүр эрх зүйн этгээд байна гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хууль тогтоох үйл ажиллагаанд удирдлага болгох; - 18. 3/Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг Үндсэн хуулийн агуулга, үзэл 376 Монгол Улсын Их Хурлын 1998 оны 18 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw