339 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 339 Энэ хуулиар компьютержсэн мэдээллийн бааз үүсгэж ашиглаж байгаа нь хувь хүний нууцлалын эрхэнд хэрхэн нөлөөлж буйтай холбогдуулан дараах дөрвөн хувийн мэдээллээр нууцлалыг хамгаалах хуулийн зохицуулалтыг тусгажээ.373 Үүнд: 1. хувь хүний талаар хадгалагдсан аливаа бүртгэлийг тухайн хүнд үзүүлэхийг төрийн байгууллагуудаас шаардах; 2. хүний хувийн мэдээллийг цуглуулах болон боловсруулахдаа төрийн байгууллагууд нь “Мэдээллийн шударга практик” буюу тодорхой захирамж, зөвлөмжийг дагаж мөрдөх; 3. тодорхой чиглэлийн агентлагууд тухайн хүний мэдээллийг бусад хүмүүс болон агентлагуудтай хэрхэн хуваалцах талаар хязгаарлалт тавих; 4. хууль зөрчсөн тохиолдолд хувь хүмүүс нь Засгийн газрыг шүүхэд өгөх боломжтой байх. Төрийн үйлчилгээний байгууллагууд, цэргийн алба, бие даасан зохицуулах агентлагууд, Засгийн газрын хяналттай корпорацууд бүгд энэ хуульд хамрагдана. 2018 онд хамгийн олон хүн амтай Калифорниа муж нь Хэрэглэгчийн нууцлалын тухай хууль374 (CCPA-California Consumer Privacy Act)-ийг баталсан. Тус муж нь Google, Facebook зэрэг мэдээлэл технологийн томоохон компаниудтай. Хэрэглэгчийн нууцлалын тухай хууль нь бизнес эрхлэгчдийн цуглуулсан хувийн мэдээллийг хянах боломжийг олгодог бөгөөд Хэрэглэгчийн нууцлалын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зааварчилгаа өгдөг. Уг хуулиар Калифорнийн хэрэглэгчдэд хувийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхийг баталгаажуулсан. Үүнд: - бизнес эрхлэгчдээс хувийн мэдээлэл, түүнийг хэрхэн ашиглаж, задруулдаг талаар мэдэх эрх; - хувийн мэдээлэл цуглуулагчаас, цуглуулсан хувийн мэдээллийг устгах хүсэлт гаргах эрх; - хувийн мэдээллээ борлуулахаас татгалзах эрх; - мэдээлэл цуглуулагч нь эрхээ хэрэгжүүлсэн шалтгаанаар хэрэглэгчдийг ялгаварлан гадуурхахгүй байх. Одоогийн байдлаар бусад мужууд мөн хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулиудыг батлахаар идэвхтэй байгаа юм. 1973 онд АНУ-ын Эрүүл мэнд, боловсрол, халамжийн газраас (HEW) гаргасан Бүртгэл, компьютер, иргэдийн эрх гэсэн тайланд дараах асуудлуудыг хуульчлах зөвлөмж гаргаж автоматжуулсан мэдээллийн баазыг хариуцдаг байгууллага хувийн хэвшлийн байгууллагуудаас доорх зүйлийг хийхийг шаардсан байдаг. Үүнд: 1. тухайн өгөгдлийг хамгаалах хамгаалалт гаргах; 2. ямар мэдээллийн санд ямар төрлийн мэдээлэл хадгалж байгааг жил бүр олон нийтэд тайлагнах; 3. хүний “өгөгдлийн субъект”-д зайлшгүй багтах эрхийн жагсаалтыг гаргах. 373https://www.govinfo.gov/content/pkg/USCODE-2018-title5/pdf/USCODE-2018-title5-partI-chap5-subchapIIsec552a.pdf 374 https://oag.ca.gov/privacy/ccpa
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw