338 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 338 7 дугаар бүлэг. Эрүүгийн хариуцлага (82-88 зүйл) Эрүүгийн хариуцлага нь тодорхой хугацаагаар ажил хийлгэх, мөнгөн торгууль ногдуулах тухай заасан. Мөн Япон улсаас гадна үйлдэгдсэн эрүүгийн хариуцлага ч багтана. Тус хуулийн онцлог зохицуулалт нь Хувийн мэдээллийг хамгаалах комисстой байх заалт оруулж ирсэн. Хуулийн зохицуулалтаас дурдвал: Хувийн мэдээллийг хамгаалах комисс (5 дугаар бүлэг) нь (цаашид "хороо" гэх)-ийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг байгуулах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг үндэслэн байгуулна. Хороо нь Ерөнхий сайдын харьяанд байна. Үндсэн үүргээ биелүүлэхийн тулд дараах ажлыг хариуцна. Үндсэн бодлогыг боловсруулах, сурталчлахтай холбоотой асуудлыг хариуцах; Хувийн мэдээлэл, нэрээ нууцалсан хувийн мэдээллийн боловсруулалт хийхтэй холбоотой гомдлын талаарх шаардлагатай зохицуулалт, тэдгээрийг боловсруулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах; Хувийн мэдээллийг хамгаалах эрх бүхий байгууллагуудтай холбоотой асуудлыг хариуцах; Хувийн мэдээллийг хамгаалах тодорхой үнэлгээтэй холбоотой асуудлыг хариуцах; Хувийн мэдээллийг хамгаалах, зохистой, үр дүнтэй ашиглах талаар олон нийттэй харилцах, соён гэгээрүүлэхтэй холбоотой асуудлыг хариуцах; Захиргааны ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мөрдөн байцаалт, судалгааны талаарх асуудлыг хариуцах; Захиргааны ажилтай холбоотой олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хариуцах; Хороонд харьяалагдах ёстой хууль зүйн үйлчилгээг үзүүлэх. Хороо нь дарга, найман гишүүнтэй, дөрөв нь орон тооны бус байж болно. Хорооны季 дарга, гишүүдийг Ерөнхий сайд хоёр танхимын зөвшөөрлөөр ёс зүйн өндөр ёс суртахуунтай хүмүүсийг томилно. 季 Дарга, гишүүдэд хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, хэрэглэгчдийг хамгаалах талаар хангалттай мэдлэг, туршлагатай, мэдээлэл боловсруулах технологийн чиглэлээр ажиллаж туршлагажсан хүмүүс багтдаг. Дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа таван жил байна. Хорооны дарга, гишүүд, шинжээч зөвлөхүүд, ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа олж мэдсэн нууцыг задруулж, хууль бусаар ашиглах ёсгүй. Энэ нь ажлаасаа гарсан ч гэсэн мөн адил хамаарна. 2.2. Америкийн Нэгдсэн Улс АНУ нь Нууцлалын тухай хууль372(Privacy Act)-ийг 1974 онд баталсан. Уг хуулиар холбооны байгууллагуудын бүртгэлийн системд хадгалагдаж буй хувь хүмүүсийн талаарх мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, задруулах тухай зохицуулалтыг зааж өгсөн. 372 Privacy Act of 1974 - https://www.justice.gov/opcl/privacy-act-1974
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw