340 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 340 Хуулийн зохицуулалтын ерөнхий агуулга Нууцлалын тухай хуульд Засгийн газрын байгууллага бүртгэлийн системд авагдсан мэдээллийг задруулахыг хязгаарласан. Хууль сахиулах байгууллага нь мэдээллийн сангийнхаа хэвийн байдал, шинж чанарыг Холбооны бүртгэлд нийтэлж, тогтмол хэрэглээ, өгөгдөл хадгалах бодлого, систем хариуцсан албан тушаалтны холбоо барих мэдээллийг оруулна. Шүүхийн шийдвэр эсвэл зарлан дуудах хуудаснаас болж бүртгэлээ ил болгосон тохиолдолд хувь хүнд мэдэгдэх ёстой. Мөн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах талаар зохих журам, хамгаалалтын механизмыг бий болгох шаардлагатай байдаг байна. Хувь хүний мэдээлэл хамгаалах тусгай зохицуулалт Нууцлалын тухай хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.375 Иргэний хариуцлага: Хэрэв агентлагийг хувь хүн өөрийн бүртгэлд нэвтэрч ажил мэргэжил, зан чанар, бусад бүртгэлд хамааралгүй мэдээлэлд нэвтэрснийг эс хүлээн зөвшөөрвөл тухайн иргэн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, бүртгэлийг хийлгэх боломжтой. Хэрэв шүүх агентлагийг Нууцлалын тухай хуулийн заалтыг “санаатай буюу санамсаргүйгээр” зөрчсөн гэдгийг тогтоовол, зөрчлийн улмаас учирсан бодит хохирлыг тухайн хүнд төлөх, мөн өмгөөллийн хөлсийг гаргуулахаар тогтооно. Гэхдээ ямар ч тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлэх хувь хүн 1,000 ам.доллараас багагүй нөхөн төлбөр авдаг байна. Эрүүгийн хариуцлага: Хувь хүнтэй холбоотой аливаа мэдэгдлийг санаатайгаар гаргаж өгөх хүсэлт гаргасан эсвэл олж авсан хүн, мөн эрх бүхий албан тушаалтан өөрийн ажлын байрны давуу талаа ашиглан хувийн мэдээллийг бусдад задруулах, задруулахыг зөвшөөрсөн хууль бус үйлдэл үйлдсэн нь тогтоогдвол 5,000 хүртэл ам.долларын торгууль ногдуулж болно. Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн зарим зүйл заалтыг АНУ-ын Нууцлалын тухай хуультай харьцуулсан нь: ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ (төсөл) The Privacy Act 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4.1.1.“хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг; 4.1.2.“хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл (4) '' бүртгэл '' гэсэн нэр томьёо нь хувь хүний боловсрол, санхүүгийн гүйлгээ, өвчний түүх, гэмт хэрэг, ажил эрхлэлт, тухайн хүний нэр, бүртгэлийн дугаар, тэмдэг болон бусад тухайн хүний тодорхойлох хурууны хээ, дуу хоолой, зураг зэрэг бусад мэдээллийг багтаасан, тухайн байгууллагад хадгалагдаж буй хувь хүний талаарх аливаа мэдээллийн цуглуулга, хэрэгсэл, бүлэглэлийг хэлнэ. 375https://www.govinfo.gov/content/pkg/USCODE-2018-title5/pdf/USCODE-2018-title5-partI-chap5-subchapIIsec552a.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw