Судалгааны эмхэтгэл-боть 37

337 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 337 хувийн мэдээллийн сан, хувийн мэдээлэлтэй харьцах этгээд гуравдагч талтай мэдээллийг хэрхэн солилцох, нэрээ нууцалсан мэдээлэл мөн хүний мэдээллийг хувь хүнийг хүндэтгэх зарчмын дагуу анхаарах ёстойг зааж багтаасан. 2 дугаар бүлэг. Улсын болон орон нутгийн засаг захиргааны үүрэг (4-6 дугаар зүйл) Төрөөс тухайн хуулийн зорилт зорилгын дагуу хувийн мэдээлэлтэй зохистой харьцахад шаардлагатай нөхцөлөөр хангах талаар боловсруулах, олон улсын байгууллагуудтай харилцах бусад үүргүүдийг заасан. 3 дугаар бүлэг. Хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой арга хэмжээ Төрөөс хувийн мэдээллийн талаарх мэдээлэл сурталчилгаагаар хангах, хамгаалах мөн бусад хувийн мэдээлэлтэй харьцах байгууллагуудтай хэрхэн харилцаж, энэ нь Засгийн газар түүнчлэн Ерөнхий сайдын ажлын хүрээнд хэрхэн танилцуулагдаж, хувийн мэдээллийг хамгаалах тухай заасан. Хэсэг 1. Хувийн мэдээллийг хамгаалах үндсэн бодлого (7 дугаар зүйл) Хэсэг 2. Улсын бодлого (8-10 дугаар зүйл) Хэсэг 3. Орон нутгийн засаг захиргааны арга хэмжээ (11-13 дугаар зүйл) Хэсэг 4. Улсын болон нутгийн захиргааны хамтын ажиллагаа (14 дүгээр зүйл) 4 дүгээр бүлэг. Хувийн мэдээлэлтэй харьцах бизнес эрхлэгчдийн үүрэг хариуцлага Хувийн мэдээлэлтэй харьцах бизнесийн байгууллагуудын өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэдэнд мэдээлэл өгөх, мэдээлэлтэй харьцах зөвшөөрлийг хувь хүний мэдээллийг хамгаалах комиссоос хэрхэн олгох тухай заасан. Хэсэг 1. Хувийн мэдээлэлтэй харьцах бизнес эрхлэгчдийн үүрэг (15-35 дугаар зүйл) Хэсэг 2. Нэрээ нууцалсан мэдээлэл боловсруулж буй аж ахуйн нэгжийн үүрэг (36-39 дүгээр зүйл) Хэсэг 3. Хяналт шалгалт (40-46 дугаар зүйл) Хэсэг 4. Хувийн мэдээллийг хамгаалах хувийн хэвшлийн байгууллагын сурталчилгаа (47-58 дугаар зүйл) 5 дугаар бүлэг. Хувийн мэдээллийг хамгаалах комисс (59-74 дүгээр зүйл) Хувийн мэдээлэл хамгаалах комисс нь Ерөнхий сайдын харьяанд байх бөгөөд хуулийн зорилт зорилгыг хангуулах ажлыг хэрэгжүүлж, мэдээлэлтэй харьцах, бизнес эрхлэгчдэд хяналт тавих, хамтран ажиллах, заавар зөвлөгөө өгөх, олон нийттэй харьцах, соён гэгээрүүлэх, шаардлагатай судалгаа хийнэ. Мөн комиссын дарга, гишүүдийн бүрэн эрх, бүрэн эрхийн хугацаа, орон тоо, тэдэнд тавигдах мэдлэг, ур чадварын шаардлага, хурлын тов, хариуцлага тооцох, комиссын гишүүний байх хугацаанд хориглох ажил, албан тушаалыг тус тус заасан. 6 дугаар бүлэг. Дүрэм журам (75-81 дугаар зүйл) Хувийн мэдээлэлтэй харьцдаг аж ахуйн нэгжүүдийн зорилгыг бүхэлд нь буюу хэсэгчлэн тогтоож, тэдэнтэй харьцах, гомдлыг шийдэх, гадаадын хууль сахиулах байгууллагуудтай хэрхэн харьцах тухай заасан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw