336 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 336 боловсруулах талаар зохицуулалт тусгагдсан байх бөгөөд мэдээллийн эзний зөвшөөрлөөр ирээдүйд задруулах аудио болон дүрс бичлэгийг олон нийтийн газар хийхдээ эзэнд нь мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдэх үүрэг нь олон нийтийн арга хэмжээнд хамаарахгүй байхаар заажээ. 2.1. Япон Улс Япон Улс “Хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийг370 2003 оны 5 дугаар сарын 30-нд баталж, 2020 оны 6 дугаар сард шинэчлэн найруулсан. Энэ хууль нь 7 бүлэг, 88 зүйлтэй. Уг хуулиар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах бие даасан байгууллагын эрх хэмжээг тодорхойлж, эмзэг өгөгдлөөс бусад хувийн мэдээллийг мэдэгдэл өгөх замаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь зөвшөөрөл авсанд тооцогдоно. Нэгэнт зөвшөөрөлтэй хүлээн авсан хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд шилжүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан байна. Хуулийн зохицуулалтын ерөнхий агуулга Уг хууль нь мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэт нийгэм хөгжихийн хэрээр хувийн мэдээллийн хэрэглээ эрс өргөжиж байгааг харгалзан энэхүү мэдээлэл нь хувийн мэдээлэлтэй зөв харьцах, төрөөс баримтлах үндсэн зарчим, бодлогыг бий болгох, хамгаалахтай холбоотой юм. Хувийн мэдээллийг зохистой, үр дүнтэй ашиглахын үндсэн асуудлуудыг тодорхойлж, улсын болон орон нутгийн засаг захиргааны үүрэг хариуцлагыг тодорхой болгож, хувийн мэдээллийг зохицуулж буй аж ахуйн нэгжийн дагаж мөрдөх үүргийг нарийвчлан зохицуулж байгаа болно. Хувь хүний мэдээлэл хамгаалах тусгай зохицуулалт Энэ хуулийн дагуу Хувийн мэдээллийг хамгаалах комисс байгуулагдсан ба энэхүү байгууллага нь хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Хувийн мэдээллийг устгах, задруулах талаарх асуудлыг өргөн хүрээнд хуульчилсан. Хувь хүний нууцын мэдээллээс бусад хувийн мэдээллийг мэдэгдэл өгөх замаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь зөвшөөрөл авсанд тооцогдоно. Мөн нэгэнт зөвшөөрөлтэй хүлээн авсан хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд шилжүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан. Хувийн мэдээлэл хамгаалах хувийн байгууллагыг магадлан итгэмжлэх асуудлыг зохицуулж мөн нууц нэрээр илэрхийлэгдсэн өгөгдөлтэй холбоотой харилцааг зохицуулж өгчээ. Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн бүтэц371 1 дүгээр бүлэг. Ерөнхий зарчим (1-3 дугаар зүйл) Хувийн мэдээлэл гэж мэдээлэлд багтсан нэр, төрсөн он сар өдөр болон бусад тодорхойлолт (баримт бичиг, зураг, цахилгаан соронзон бичлэг) байхыг заахаас гадна "хувийн таних код" гэдэг нь тодорхой хувь хүний биеийн онцлог шинж чанарыг компьютерт танихаар хөрвүүлсэн тэмдэгт, тоо болон бусад кодууд нь тухайн хүнийг таних боломжтой болон хувь хүмүүст үзүүлсэн үйлчилгээ, хувь хүнд олгосон карт эсвэл бусад баримт бичигт бичсэн, цахилгаан соронзон хэрэгслээр тэмдэглэсэн тэмдэгт, тоо байхыг тодорхойлсон. Түүнчлэн хувийн нууцад арьс өнгө, шашин шүтлэг, өвчний түүх, гэмт хэргийн түүх, ялгаварлан гадуурхагдаж байсан түүх зэрэг хувь хүний сул мэдээлэл мөн багтахыг зааж, 370 https://elaws.e-gov.go.jp/ 371 https://elaws.e-gov.go.jp/document?lawid=415AC0000000057
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw