335 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 335 Хоёр. ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ ТУРШЛАГА Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд мэдээлэл хамгаалах талаар суурь агуулгыг тусгасны адил Алжир362, Бутан363, Болив364, Бразил365, Камбож366, Хятад367 зэрэг дэлхийн 180 гаруй улсын Үндсэн хуулинд дангаарших эрхийн талаар янз бүрээр тусгагдсан байна. Тухайлбал, Энэтхэгийн Үндсэн хуулийн 21-р зүйл368 АНУ-н Үндсэн хуулийн 1, 4-р нэмэлт өөрчлөлтөд369 ч мөн тусгалаа олжээ. Ерөнхийдөө, иргэнлэг буюу нийтлэг эрх зүйн тогтолцоо, бүсийн ялгаанаас шалтгаалан хувийн мэдээлэл хамгаалах дараах тогтолцоо үйлчилж байна: Үндсэн хуулийн тайлбар, шүүхийн прецедент давамгайлсан (Жишээ нь: АНУ); Бүсийн хамтын зохицуулалтад тулгуурласан – (Жишээ нь: Европын холбоо); Үндэсний органик хуулийн зохицуулалтад тулгуурласан – (Жишээ нь: Эстони). Зарим орны онцлог зохицуулалтаас дурдвал: БНСУ-ын Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжоор хүний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, дамжуулах, устгахад баримтлах иж бүрэн стандартыг тогтоосон. Дүрсэн мэдээлэл цуглуулах төхөөрөмжийг зөвхөн эрүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайд байрлуулж болохыг зөвшөөрсөн. Сингапурын Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зохицуулалт нь бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлийг баримталдаг. Тухайн бизнесийн байгууллага хувь хүнд мэдэгдсэнээр зөвшөөрөл авсанд тооцож гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх зорилгоор бусад гэрээлэгчдэд дамжуулахыг зөвшөөрсөн байдаг байна. Эстони Улсын Хувийн мэдээллийг хамгаалах хуульд сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр задруулж болохоор зохицуулсан байна. Энэ нь нийтийн ашиг сонирхол, түүнчлэн сэтгүүлчийн ёс зүйн зарчимд нийцсэн бол зөвшөөрөгдөнө. Хувийн мэдээллийг задруулах нь мэдээллийн эзэнд хохирол учруулах ёсгүй. Эрдэм шинжилгээ, уран сайхны болон уран зохиолын нийтлэлд зориулж хувийн мэдээллийг, мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр боловсруулж болно. Энэ нь өгөгдөл эзэмшигчид хохирол учруулахгүй бол зөвшөөрөгдөнө. Мөн уг хуульд олон нийтийн байгууллагад хувийн мэдээллийг 362 Үндсэн хуулийн (2020) §47-д “Хүн бүр нэр төр, хувийн амьдралаа хамгаалуулах эрхтэй”. 363 Үндсэн хуулийн (2008) §7.19-д “Хэний ч хувийн амьдрал, орон байр, ... нэр төрд хууль бусаар халдаж болохгүй” 364 Үндсэн хуулийн (2009) §21.2-т “Боливын иргэд дараах эрхтэй: Эрхэм чанар, дангааршил, ... нэр төр. 365 Үндсэн хуулийн (1988 онд батлагдаж 2017 онд шинэчлэн найруулсан) §5-д “...хууль шүүхийн өмнө тэгш байж ... эрх эдэлнэ: 10. ... хувийн амьдралтай байх, нэр төртэй байх ...” 366 Үндсэн хуулийн (1993 онд батлагдаж 2008 онд шинэчлэн найруулсан) §40-д “... орон байр, шуудан, телеграм, утас зэрэг ... дангаарших эрхтэй. 367 Үндсэн хуулийн (1982) §40-д “БНХАУ-н иргэний харилцаа холбооны халдашгүй байдал, эрх чөлөөг хуулиар хамгаална” 368 “Хуульд зааснаас бусдаар хүний хувийн амьдрал, эрх чөлөөнд халдахыг хориглоно”. БНЭУ-д Үндсэн хуулийн уг заалтын агуулгыг тайлбарлан шийдвэрлэсэн хэд хэдэн чухал хэрэг маргаан бий. Тухайлбал, Smt. Maneka Gandhi v. Union of India & Anr.,(1978); Govind vs State Of Madhya Pradesh & Anr (1975); Naz Foundation v. Govt. of NCT of Delhi (2009). 369 АНУ дангаарших эрхийн хөгжилд багагүй нөлөө үзүүлсэн. Үндсэн хуулийн эдгээр заалтаас гадна Griswold v. Connecticut, 381 U.S. 479 (1965); Katz v. United States, 389 U.S. 347 (1967) зэрэг олон алдартай хэргүүдэд хийсэн Дээд шүүхийн тайлбар нь хүний мэдээлэл, шийдвэр халдашгүй байх талаар үзэл санаанд өөрсдийн хувь нэмрийг оруулжээ. Флорида, Хавай, Монтана, Луизана зэрэг олон мужууд нь мөн дангааршлын талаар өөрсдийн Үндсэн хуулинд тусгасан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw