Судалгааны эмхэтгэл-боть 37

334 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 334  GDPR-т тусгасан бас нэгэн онцлог зохицуулалт нь right to be forgotten буюу мартагдах эрх юм. GDPR-ийн 17 дугаар зүйлд заасны дагуу доорх тохиолдолд хувийн мэдээллийн эзэн нь өөрийн хувийн мэдээллийг устгуулахаар шаардах эрхтэй бөгөөд хувийн мэдээлэл хариуцагч нь тухайн мэдээллийг устгах үүрэгтэй болно: 1. хувь хүн өөрийн өгсөн зөвшөөрлийг цуцалсан; 2. тухайн хувийн мэдээллийг цуглуулсан, эсхүл боловсруулах болсон зорилго, шалтгааныг биелүүлэхэд тухайн хувийн мэдээлэл шаардлагагүй болсон; 3. хувийн мэдээллийг зөвшөөрөгдсөн хууль ёсны ашиг сонирхлынхоо хүрээнд боловсруулж байсан боловч хувийн мэдээллийн эзэн зөвшөөрөл өгөхөөс татгалзсан, уг татгалзлыг үгүйсгэх хариу хууль ёсны ашиг сонирхол байхгүй байвал; 4. хууль зөрчиж хувийн мэдээллийг боловсруулсан; 5. холбогдох хуулийн дагуу хувийн мэдээллийг устгах үүрэгтэй болсон; 6. хүүхдийн хувийн мэдээллийг харилцах үйлчилгээний хүрээнд цуглуулсан бол. 1.3. Ази, номхон далайн бүсийн Хүний хувийн мэдээллийн зохицуулалтын хүрээ 2004 онд Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас ерөнхий мэдээлэл хамгаалах болон хил дамнасан мэдээлэл хамгаалалтын тогтолцооны загвар (APEC privacy framework) боловсруулсныг 21 гишүүн улс нь бүгд сайн дураар хүлээн зөвшөөрч ашиглахаар болжээ. (Greenleaf, Graham (2009). "Five years of the APEC Privacy Framework: Failure or promise?". Computer Law & Security Report. 25: 28–43.) Уг зохицуулалтаар нууцлал хамгаалах дараах 9 зарчмыг стандартын доод шалгуур болгон тогтоожээ: 1. Хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зарчим; 2. Мэдэгдэх зарчим; 3. Мэдээлэл цуглуулахад хязгаар тогтоох зарчим; 4. Хувийн мэдээллийн ашиглалтыг зохицуулах зарчим; 5. Сонгох зарчим; 6. Хувийн мэдээллийн нэгдмэл (халдашгүй) байдал; 7. Мэдээлэл хамгаалах; 8. Хувийн мэдээллээ авах, өөрчлөх эрхийн зарчим; 9. Бүртгэл, хариуцлагын зарчим. 1.4.Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын баримт бичиг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын 2018 оны 11 дүгээр сарын 29ний өдрийн Парламент хоорондын ассамблейн 48 дахь чуулганы 48-9 тоот тогтоолоор баталсан “Хүний хувийн мэдээллийн тухай” загвар хуульд 361 “тодорхой хүний талаарх хувийн мэдээлэл гэдэг нь тухайн хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлж чадахуйц аливаа мэдээлэл болно. Хувийн мэдээлэл гэдэгт тухайн хүний овог, нэр, гадаад төрх байдал, түүх намтрын болон таних өгөгдөл, хувийн шинж чанар, гэр бүл, нийгмийн байдал, боловсрол, мэргэжил, ажлын болон санхүүгийн байдал, эрүүл мэндийн байдал болон бусад мэдээлэл багтахаар тодорхойлсон байна. 361 https://cis-legislation.com/document.fwx?rgn=116757

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw