Судалгааны эмхэтгэл-боть 37

330 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 330 СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ Нэг. ОЛОН УЛСЫН БАРИМТ БИЧИГ Олон Улсад Хүний хувийн мэдээлэл хамгаалах талаарх баримт бичигт “Хувийн мэдээлэл” гэдгийг хэрхэн тодорхойлсныг авч үзвэл: Европын холбооны “Өгөгдөл хамгаалах ерөнхий дүрэм”-ийн 4.1-т “хувийн мэдээлэл” гэдэг нь тухайн хувь хүнийг тодорхойлох боломжтой, тодорхойлж болохуйц аливаа мэдээллийг хэлнэ. Үүнд: хүний нэр, хувь хүн гэдгийг шууд буюу шууд бусаар тодорхойлох дугаар, байршлын мэдээлэл, цахим тодорхойлогч, эсхүл бие махбод, физиологи, генетик, оюун санаа, эдийн засаг, соёл болон нийгмийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл ба хувийн эмзэг мэдээлэл нь үндэс угсаа, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, генетик болон биометрийн мэдээлэл орно” хэмээн заасан байна. Хүний хувийн өгөгдөл, мэдээлэл нь халдашгүй байдал, хамгаалагдах эрх зүйн үндэслэлтэй байх ба Англи хэлний “right to privacy” буюу дангаарших (хувийн орон зай, шийдвэр, мэдээлэл халдашгүй байх)354 эрхтэй салшгүй хамааралтай бөгөөд АНУ зэрэг цөөнгүй улсууд хувийн мэдээллээ хамгаалуулах нь дангаарших эрхийн бүрдэл хэсэг гэж үздэг. Олон улсын болон үндэсний эрх зүйн тогтолцоонд хүний хувийн өгөгдөл, мэдээллийг хамгаалах талаар зохицуулсан хэм хэмжээ цөөнгүй. Харин дэлхийд сайн жишигт тооцогдож буй Эстони Улсын Өгөгдөл хамгаалах тухай хуульд “хувийн эмзэг өгөгдөл мэдээлэл”-д дараах мэдээллүүд хамаарна гэж заасан. Үүнд: 1) Хуулинд заасан журмын дагуу хууль ёсны гишүүн байхтай холбоотой өгөгдөл мэдээллийг үл оролцуулан улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, гүн ухааны талаарх итгэл үнэмшлийг харуулсан өгөгдөл мэдээлэл; 2) Гарал, үүсэл үндэстэн ястанг харуулсан өгөгдөл мэдээлэл; 3) Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлийн байдлыг харуулсан өгөгдөл мэдээлэл; 4) Генетикийн мэдээллийг харуулсан өгөгдөл мэдээлэл; 5) Бэлгийн амьдралыг харуулсан өгөгдөл мэдээлэл; 6) Үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлтэй холбоотой өгөгдөл мэдээлэл; 7) Гэмт хэргийг шүүн таслах ажиллагааны үеэр эсвэл нийтийн шүүх хурлаас өмнө хэргийг мөрдөн шалгах явцад цугласан мэдээ мэдээлэл, эсвэл хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийн өмнө цуглуулсан баримт мэдээлэл, хэрэв шаардлагатай бол олон нийтийн ёс журмыг хамгаалахын тулд эсвэл гэр бүл хувийн амьдралтай холбоотой хэн нэгэн, эсвэл бага насны хүүхэд, хохирогч, гэрч, шүүгч гэх мэт хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөн үед цуглуулагдсан мэдээ мэдээлэл орно. Олон улсын голлох эрх зүйн зохицуулалтаас:  Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйл;355  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйл;356 354 Нэр томьёоны талаарх саналыг хавсралтаар тайлбарлав. 355 Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй. 356 1. Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. 2. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw