Судалгааны эмхэтгэл-боть 37

331 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 331  Хүүхдийн эрхийн тухай конвенцын 16 дугаар зүйл;357  Компьютержүүлсэн хувийн өгөгдлийн файлуудын зохицуулалтын талаарх НҮБын зааварчилгаа (1990);  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зааварчилгаа (1981). Нууцлал болон хувийн өгөгдлийн хил дамнасан урсгалын талаарх. Бүсийн онцлох зохицуулалтаас:  Өгөгдөл хамгаалах ерөнхий дүрэм (Европын холбоо 2016)-GDPR;  Европын хүний эрхийн конвенцын 8-р зүйл;358  Исламын улсуудын хүний эрхийн Кайрогийн тунхаглалын 18-р зүйл;  Арабын хүний эрхийн дүрмийн 16, 21 дүгээр зүйл;  Африкийн хүний болон иргэний эрхийн тунхаглалын комисс  Африкийн хүүхдийн эрх, сайн сайхны дүрмийн 19 дүгээр зүйл;  Зүүн өмнөд Азийн улсуудын хүний эрхийн тунхаглалын 21 дүгээр зүйл;  Ази Номхон далайн privacy-н хамтын зохицуулалт. 1.1.НҮБ-ын баримт бичиг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17.1 дэх хэсэгт “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно.” гэж, 17.2 дахь хэсэгт “Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй.” хэмээн заасан байдаг. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж тус тус заасан. Дээрх хоёр тодорхойлолт нь хоорондоо ижил хэдий ч, зарим чухал ялгаа бий. Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар зөвхөн хувийн нууцын халдашгүй байдалд хөндлөнгөөс дур мэдэн нөлөөлж оролцохыг хориглосон хэдий ч, “хууль бусаар” гэдэг нь байхгүй юм. Бодит байдалд, хууль бус хөндлөнгийн оролцоо нь ямагт дур зоргын болохыг нь тодруулдаг учраас энэхүү хязгаарлалт нь ач холбогдолтой юм. Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактаар нэр төр, алдар хүндэд зөвхөн хууль бусаар халдахаас хамгаалсан бол, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд бүхий л төрлийн халдлагаас хамгаалагдах тухай заасан байна. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1990 оны 12 сарын 14-ний өдрийн 45/95 тоот Шийдвэрээр баталсан “Компьютерт хадгалагдаж буй хувийн өгөгдлийг зохицуулах удирдамж”-ийг баталж, үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулах өгөгдөл хамгаалахтай холбоотой үндсэн зарчмуудыг нэгтгэн дараах байдлаар тогтоосон байна. 357 1. Нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал болон захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу дур мэдэн оролцох, эсхүл түүний нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй. 2. Хүүхэд хөндлөнгийн ийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй. 358 Хүн бүр өөрийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон гэр болон захидал харилцааг хүндэтгүүлэх эрхтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw