Судалгааны эмхэтгэл-боть 37

329 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 329 өгөгдөл эзэмшигчид хохирол учруулахгүй бол зөвшөөрөгдөнө. Мөн уг хуульд олон нийтийн байгууллагад хувийн мэдээллийг боловсруулах талаар зохицуулалт тусгагдсан байх бөгөөд мэдээллийн эзний зөвшөөрлөөр ирээдүйд задруулах аудио болон дүрс бичлэгийг олон нийтийн газар хийхдээ эзэнд нь мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдэх үүрэг нь олон нийтийн арга хэмжээнд хамаарахгүй байхаар заажээ. Япон Улс “Хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийг351 ( 個人情報の保護に関する法律,2003 年) 2003 оны 5 дугаар сарын 30-нд баталж, 2020 оны 6 дугаар сард шинэчлэн найруулсан байна. Уг хуулийн онцлог зохицуулалт нь Хувийн мэдээллийг хамгаалах комисс байгуулсан ба энэхүү байгууллага нь хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Хувийн мэдээллийг устгах, задруулах талаарх асуудлыг өргөн хүрээнд хуульчилсан. Хувь хүний нууцын мэдээллээс бусад хувийн мэдээллийг мэдэгдэл өгөх замаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь зөвшөөрөл авсанд тооцогдоно. Мөн нэгэнт зөвшөөрөлтэй хүлээн авсан хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд шилжүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан. Хувийн мэдээлэл хамгаалах хувийн байгууллагыг магадлан итгэмжлэх асуудлыг зохицуулж мөн нууц нэрээр илэрхийлэгдсэн мэдээлэлтэй холбоотой харилцааг зохицуулж өгчээ. АНУ нь Нууцлалын тухай хуулийг352 (Privacy Act) 1974 онд баталсан. Уг хуулиар холбооны байгууллагуудын бүртгэлийн системд хадгалагдаж буй хувь хүмүүсийн талаарх мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, задруулах тухай зохицуулалтыг зааж өгсөн. 2018 онд хамгийн олон хүн амтай Калифорниа муж нь Хэрэглэгчийн нууцлалын тухай хууль353 (CCPA - California Consumer Privacy Act)-ийг баталсан. Тус муж нь Google, Facebook зэрэг мэдээллийн технологийн томоохон компаниудтай. Нууцлалын тухай хууль нь төр болон төрийн агентлагуудын харилцааны зохицуулалтыг тодорхойлж өгсөн бол мужийн Хэрэглэгчийн нууцлалын тухай хууль нь бизнесийн байгууллага, хэрэглэгчдийн хоорондын харилцааг зохицуулдаг. Монгол Улсын “Хувь хүний нууцын тухай” хуульд хувь хүний нууцыг хамгаалах, зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглосон зүйл заалт хэт ерөнхий агуулгатай байх бөгөөд хувь хүний мэдээллийг цуглуулах, бүртгэх, хадгалах, хамгаалах, дамжуулах, ашиглах, өөрчлөх, устгах зэрэг мэдээлэл боловсруулалтын үйл ажиллагаа явуулахад хувь хүн болон хувь хүний мэдээллийг хамгаалахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулаагүй байна. Мэдээлэл харилцаа холбооны технологи хөгжихийн хэрээр мэдээлэл хүлээн авах, цуглуулах төрөл, хэлбэр улам өсөн нэмэгдэж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хүний хувийн мэдээллийг цахим хэлбэрээр цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах үйл ажиллагааг бий болгосноор хүний хувийн мэдээлэл нь эдийн засгийн эргэлтэд орж, баялаг бүтээх нэг боломж болж байгаа сайн талтай хэдий ч нөгөө талаар хувийн мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, боловсруулах замаар хувь хүний эрх, эрх чөлөөнд халдах эрсдлийг дагуулж байна. Түлхүүр үг: Хүний хувийн мэдээлэл, Хувийн мэдээллийн хадгалалт, Боловсруулалт, Хамгаалалт, Аюулгүй байдал, Хувийн нууц, Хувийн өгөгдөл мэдээлэл 351 https://elaws.e-gov.go.jp/ 352 Privacy Act of 1974 - https://www.justice.gov/opcl/privacy-act-1974 353 https://oag.ca.gov/privacy/ccpa

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw