328 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 328 УДИРТГАЛ УИХ-ын гишүүний захиалгаар “Хүний хувийн мэдээллийг хамгаалах талаарх Олон улсын эрх зүйн зохицуулалт” харьцуулсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэв. Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хууль нь 1995 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр батлагдаж, хувь хүний нууцыг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулж байна. Уг хууль нь үйлчилж эхэлснээс хойш Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой өөрчлөлт орсноос бусад нэмэлт, өөрчлөлт ороогүй юм. Хувийн мэдээллийг хамгаалах талаар нийтлэг үйлчлэх ерөнхий зохицуулалт байхгүй ба хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах нь нэг талаасаа тухайн мэдээллийн эзэн болох хувь хүний эрхийг хамгаалах асуудал боловч, нөгөө талаасаа бизнес эрхлэгчдийн эдийн засгийн ашиг сонирхлыг харгалзан үзэх учраас эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Иймд энэхүү судалгааны хүрээнд дээрх Монгол Улсын эрх зүйн зохицуулалтын онцлог болон Япон, АНУ-д хэрхэн хувийн мэдээллийг хамгаалах талаар эрх зүйн актад тусгасныг судаллаа. СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ Хувь хүн хувийн нууцтай байх, түүнийгээ хуулиар хамгаалуулах нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийн баталгаа билээ. Техник технологийн хөгжил, цахим орчны хэрэгцээ, шаардлага эрчимтэй хөгжиж буй өнөө үед хувийн мэдээлэл, хувь хүн нууцаа хамгаалуулах энэхүү эрхийг улам бүр шаардах болсон байна. Ихэнх улс орон уг харилцааг зохицуулахдаа өөрийн орны онцлогт тохирсон Өгөгдөл хамгаалах хууль, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зэрэг багц хуулиудыг баталж мөрдүүлдэг. Тэдгээр эрх зүйн зохицуулалтын онцлогоос үзэхэд, хуулиар хамгаалагдах хувийн мэдээллийн цар хүрээг тогтоож, мэдээллийн урсгалд хяналт тавьж, хувийн мэдээллийн эрх зүйн орчинг хамгаалахаар зохицуулжээ. Мөн мэдээллийн эзэн, мэдээлэл дамжуулагч, боловсруулагч нарын эрх, үүрэг болон хувийн мэдээллийг зөв зохистойгоор цуглуулах, боловсруулах, дамжуулах зэргийг нарийвчлан тодорхойлжээ. Судалгаанд олон улсад жишиг болсон Европын холбооны “Өгөгдөл хамгаалах ерөнхий дүрэм” 350 (General Data Protection Regulation-GDPR)-д хувийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах, ашиглах зорилгын уялдаа холбоо болон, хувийн өгөгдлийг цуглуулж, ашиглахад баримтлах шударга, хууль ёсны, ил тод байх зэрэг зарчмыг тогтоож, хувийн өгөгдөлд тавигдах шалгуурыг тодорхойлсон. Хувийн мэдээллийг хамгаалах талаар гадаадын зарим орны онцлог заалт байх ба жишээ нь БНСУ-ын Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжоор хүний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, дамжуулах, устгахад баримтлах стандартыг тогтоосон. Дүрсэн мэдээлэл цуглуулах төхөөрөмжийг зөвхөн эрүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайд байрлуулж болохыг зөвшөөрсөн. Сингапурын Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зохицуулалт нь бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхой заасан. Тухайн бизнесийн байгууллага хувь хүнд мэдэгдсэнээр зөвшөөрөл авсанд тооцож гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх зорилгоор бусад гэрээлэгчдэд дамжуулахыг зөвшөөрсөн байдаг байна. Эстони Улсын хувьд Хувийн мэдээллийг хамгаалах хуульдаа сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр задруулж болохоор зохицуулсан байна. Энэ нь нийтийн ашиг сонирхол, түүнчлэн сэтгүүлчийн ёс зүйн зарчимд нийцсэн бол зөвшөөрөгдөнө. Хувийн мэдээллийг задруулах нь мэдээллийн эзэнд хохирол учруулах ёсгүй. Эрдэм шинжилгээ, уран сайхны болон уран зохиолын нийтлэлд зориулж хувийн мэдээллийг, мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр боловсруулж болно. Энэ нь 350 Европын холбооны “Өгөгдөл хамгаалах ерөнхий дүрэм”” https://gdpr-info.eu/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw