Судалгааны эмхэтгэл-боть 37

324 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 324 улстай, ялангуяа өнө удаан жил уламжлал болон хэвшсэн Скандинавын орнуудтай харьцуулахад муу байна. Мөн захиргаанд ажиллаж байгаа оролцогч талууд өөрөөр сэтгэх хэрэгтэй байна: олон зуун жил тогтсон байгууллагын соёл, иргэнд нээлттэй биш хандах хандлага, мэдээллийг нууцлах байдлын уламжлал арилаагүй байна. Тиймээс ч акттай танилцах эрхээ шүүхийн шийдвэрийн дагуу их хүчин чармайлт гаргасны үндсэн дээр хэрэгжүүлж байгаа тохиолдол элбэг байна. МЭЧХ-ийг хэрэглэснээр ил тод байдал бий болно Ё.Филтэр хэлсэнчлэн, хэрэв би асуумж тавиагүйсэн бол энэ бүхэн элсэнд шингээд алга болох байсан. Ийнхүү МЭЧХ-ийг хэрэглэснээр ил тод байдал бий болох боломжтойг асуумж тойрсон элдэв түүх бэлхнээ харуулж байна. Юуг “албан мэдээлэл” гэж үзэх вэ? Хууль хэрэгжиж эхэлсэн эхэн үед ойлголтуудыг цэгцлэх явдал чухал байлаа. Жишээ нь, өгч болох “албан мэдээлэл” гэж чухам юу вэ? Төрийн канцлерын цагийн хуваарийн цаглавар “албан мэдээлэл” мөн үү? Уригдсан зочны жагсаалт хамаарах эсэх? Ер нь хэн мэдээлэл гаргаж өгөх вэ? Холбооны төрийн прокурорын газар МЭЧХ-ийн хувьд “төрийн захиргааны төв байгууллага” мөн эсэх? Мөн гэдгийг нь Захиргааны хэргийн шүүх болон хожим нь Захиргааны хэргийн дээд шүүхээс тогтоосон. Ё.Акерманн төрсөн өдрийн цайллагандаа урьсан хүмүүсийн жагсаалтыг (үүнд нь канцлер багтсан байсан) ил тод болгох шаардлагатай болсон. Гэтэл канцлерын цагийн хуваарийн цаглавар “албан мэдээлэл” мөн боловч аюулгүй байдлын үүднээс нууц байх ёстой байна. Төрийн байгууллага актыг дэлгэхээс үндэслэлтэйгээр татгалзана Сүүлийн үед Берлиний Захиргааны хэргийн шүүх дээр хэлэлцэж байгаа асуудлын агуулга өөрчлөгдөөд байна. Захиргаа хэзээ актыг дэлгэхээс татгалзаж болох эсэх асуудал улам ихээр орж ирэх боллоо. Зарчмын хувьд мэдээллийг гаргаж өгөх, эсвэл бүр олгож болохгүй тухай шийдвэр гаргах ямар шалтгаан байгааг тогтоох асуудал шүүхүүдийн буюу дээрх шүүхийн хэлэлцдэг хоёр дахь том асуудал болоод байна. МЭЧХ-д тиймээс жишээлбэл, нийтийн хариуцлагад татахаас тусгайлан хамгаалах, төрийн байгууллагын шийдвэр гаргах явц, хувь хүнтэй холбоотой өгөгдлийг хамгаалах болон байгууллагын нууцыг хамгаалах талаар туссан байдаг байна. “Төрөөс асуу” тавцан: Асуумж тавьж, нийтэлнэ FragDenStaat (Төрөөс асуу) санаачлагыг 2011 оноос хойш хэрэгжүүлж байна. Үүсгэн байгуулагч А.Сэмсротын тайлбарласнаар, Интернэт хуудсаар дамжуулан янз бүрийн төрийн байгууллагад хандан мэдээллийн асуумж тавьж болох юм: “Дээрх онлайн-тавцангийн анхны зорилго бол Германы бүх төрийн байгууллагад хурдан шуурхай асуумж илгээж, эдгээр асуумж нь гол нь бүх хүнд ил тод нээлттэй байх явдал юм. Учир нь миний асуухыг хүссэн зүйлийг хэн нэгэн өмнө нь асуусан байвал би шинээр асуумж илгээх шаардлагагүй болно.” Жилээс жилд асуумж илгээх иргэдийн тоо нэмэгдэж одоогийн байдлаар 18 000 гаруй асуумжийг уг тавцан бүртгэж аваад байна. “Асуумжийг судлаад үзэхэд, ямар үнэтэй, манай дэргэд юу бариад байна, шинэ зам, шинэ усан сангаас авахуулаад Европын холбооны комисс буюу Дотоод хэргийн яамнаас гаргасан төлөвлөгөө болон магадлан авах хүртэл үнэндээ бүх зүйл багтсан байна. Ихэнх нь хувийн шинжтэй асуудал байдаг боловч улс төрийн ач холбогдол бүхий том сэдвээр ч хүмүүс илүү мэдээлэлтэй байхыг зүгээр хүсдэг байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw