Судалгааны эмхэтгэл-боть 37

323 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 323 (й) МЭЧТХ-ийн Олон нийтийн төлөөлөгч нь МЭЧТХ-ийн захиралд тайлагнах; (к) Удирдлага, төсвийн албаны захирал нь Ерөнхий прокурортой зөвшилцсөний үндсэн дээр нэг вэбсайтаас бүх төрийн байгууллага руу хандах боломж бүхий онлайн санал хүсэлтийн порталын үйл ажиллагааг хариуцан ажиллуулах; Хоёр. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН СОРИЛТУУД Германы “Төрийн мэдээлэлд хандахыг зохицуулах тухай хууль” буюу мэдээллийн эрх чөлөөний хуулийн жишээн дээр уг хуулийн амьдралд хэрэгжсэн байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар судалсныг тоймлон хүргэе.348 Мэдээллийн эрх чөлөөний хууль 2006 оноос хойш хэрэгжиж байна Германы иргэн бүр учир шалтгаанаа илэрхийлэхгүйгээр төрийн мэдээлэлд хандаж, авах эрхээр хангагдсан байдаг аж. Хүчин төгөлдөр мөрдөгдөөд 15 жил болж буй мэдээллийн эрх чөлөөний хууль (МЭЧХ) үүнд үйлчилдэг байна. Хэрэв төрийн байгууллага мэдээллийг гаргаж өгөхөөс цааргалбал шүүхийн тусламжтай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. “AlgorithmWatch” судалгаа, лоббигийн төрийн бус байгууллагын програм хангамжийн ажилтан Ё.Филтэрийн үзэж байгаагаар, Мэдээлэл чөлөөтэй (нээлттэй) байх ёстой. Хэнд ч хохирол учруулахгүй мэдээлэл нийтэд ил тод байснаар энэ ертөнц илүү сайхан болно. Энэ хууль байдаг талаар маш олон хүн мэддэггүй. Тиймээс хуулийг мэдэх болон ашиглах талаар олон нийтэд сурталчлах ажлыг сайн хийх хэрэгтэй байна. Уг хууль нь Холбооны Улсын түвшинд 2006 оноос хойш хэрэгжиж байна. Зарим муж улсад тухайлбал, анхны мэдээллийн эрх чөлөөний хуультай болсон муж улс бол Бранденбург. Энд БНАГУ-ын үеийн Аюулаас хамгаалах байгууллагын холбогдолтой архивын баримт бичигтэй танилцах эрхийг Үндсэн хуулиндаа тусгаж өгсөн. Германд албаны нууц уламжлал болсон Өгөгдөл хамгаалалт, мэдээллийн эрх чөлөөний төрийн төлөөлөгч (парламент дахь албан тушаал)-өөр 2003-2013 онд ажилласан П.Шаар “Иргэний нийгмийн зүгээс энэ нь анх гарсан. 1980-аад онд нийтийн захиргааны албанд акттай танилцах эрхийг хөхиүлэн дэмжиж эхэлсэн. Үүнд 70-аад оны америкийн туршлага шууд нөлөөлсөн. Тэгээд герман маягийн мэдээллийн эрх чөлөөний хуультай болъё гэдэг хүсэл зоригоо олон хүн илэрхийлэх болсон. Улаан-ногоон хамтарсан засгийн газар байгуулах тухай 1998 оны гэрээнд мэдээллийн эрх чөлөөний хуультай болохоор тусгагдсан боловч олон жилийн дараа хоёр дахь улаан-ногоон эвслийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжсэн юм. Ингэж цаг хугацаа их алдсаны шалтгаан нь Германд он удаан жил уламжлал болон тогтсон “албаны нууц” хэмээх ойлголт байлаа. Төрийн мэдээллийг авах гэсэн хэн нэгэн яагаад, ямар зорилгоор мэдээлэл авах гэж буй хүсэлтээ маш дэлгэрэнгүй илэрхийлэх үүрэгтэй байсан байна. Тэгвэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар байдал эсрэгээрээ эргэж, иргэн, төр хоёрын хоорондын харилцаа бүр мөсөн өөрчлөгдсөн. Иргэд акттай танилцах хүсэлтээ гаргана Энэхүү эсрэгцлийн үр дүнд иргэн бүр учир шалтгаанаа хэлэлгүйгээр холбооны төрийн захиргаа болон улс, орон нутгийн засаг захиргааны байгууллагад акттай танилцах хүсэлт гаргах эрхтэй болсон. П.Шаарын хэлснээр, энэ хуулийг мэдэж, ашиглаж байгаа байдал бусад 348 П.Фийбиг “Хэрхэн канцлерын зочны жагсаалтанд хүрэх вэ”-P.Fiebig “Wie man an die Gästeliste des Kanzleramts kommt”-германаар https://www.deutschlandfunk.de/15-jahre-informationsfreiheitsgesetz-wie-man-andie.724.de.html?dram:article_id=495773

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw