325 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 325 Иргэдэд илүү ойртохын тулд ил тод байдал чухал Нутгийн захиргаа нь яамтай харьцуулбал, иргэндээ хамгийн ойр захиргаа юм. Германы Нутгийн тойргийн парламентын (Иргэдийн төлөөлөгчдийн хурлын) гишүүн К.Ритгэн “Нутгийн захиргаа итгэл дээр тогтдог, итгэлийг ил тод байдал бий болгодог. Хэрэв иргэд маань нутгийн хариуцлагыг ухамсарладаг байхыг бид хүсэж байгаа бол иргэд чухам юуны тухай яригдаж байгааг мэддэг байхыг бид зорих болно.” МЭЧХ нь иргэн бүрд чухал эрх олгосноос гадна ийм замаар мэдээлэл олж авдаг сэтгүүлчид мөн адил боломж олгосон байна. Берлиний сэтгүүлч Ё.Мюллэр-Нойхоф МЭЧХ-ийн дагуу жишээ нь төрийн яамдуудад тогтмол асуумж тавьж, шаардлагатай бол акттай танилцах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг байна. Сэтгүүлчдэд мэдээлэл авах илүү эрх шаардлагатай Өнөөгийн шийдвэрт нөлөөлж болохуйц өнгөрсөн онуудын тэмдэглэлийг гаргаж өгөхгүй байгаад сэтгүүлчид бухимдалтай байдаг байна. Иймд сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, илүү сайжруулах шаардлагатай гэж тэд үзэж байна. Шпайэр дахь Германы Нийтийн захиргааны Судалгааны хүрээлэн нь МЭЧХ-ийн ирээдүй хэрхэх талаар задлан шинжилж байдаг билээ. Төр болон улсуудын санхүүжилт бүхий тус байгууллага нь төр болон захиргааны бүтэц, явцыг судалдаг юм. Өгөгдлийг хэрэглэгчид ойлгомжтой байхаар бэлтгэх Хүрээлэнгийн захирал Я.Зийков төрийн мэдээлэлд хандах байдал ирээдүйд эрс өөрчлөгдөнө гэж үзэж байна. Захиргаа нь зөвхөн өргөдөлд үндэслэн өгөгдөл гаргаж өгдөг бус харин маш идэвхтэйгээр мэдээллийг холбогдох тавцанд бэлтгэн гаргадаг болно. Хамбург болон Райнланд-Пфальц улсуудад аль хэдийн ил тод байдлын хууль гараад, гэхдээ одоогоор зарим салбарт төрийн байгууллагуудын үүрэг болгоод байна. Берлинд Депутатын танхим холбогдох хуулийг гаргахаар хэлэлцэж байна. Нээлттэй засгийн газар, нээлттэй өгөгдөл хэмээх хэллэгүүд төрийн мэдээлэлд хандах ирээдүйг тодорхойлох боллоо. Профессор Зийков “Энэ бол квантын үсрэлт. Гэхдээ мөн л урьдын адил “сагалт”349-ыг хориглох зарчмыг баримтлан бэлтгэн гаргаж байгаа өгөгдлийг хэрхэн ангилахаас мэдээж хамаарна. Холбогдох хайлтын алгоритм бүхий мэргэжлийн ангилал энд маш чухал юм.” гэж хэлжээ. Ингэхдээ хэрэглэгчийн нүдээр харах нь чухал юм. Одоогоор тус хүрээлэн Төрийн дотоод хэргийн яамны захиалгаар бүх түвшний захиргааны өгөгдөл, мэдээлэлд хандах боломж бүхий Govdata-Portal буюу Төрийн өгөгдлийн тавцангийн үнэлгээг хийж байна. Иргэдийн хариултыг хэвлэн нийтлэх ажил өнөөг хүртэл сайн дурын үндсэн дээр хийгдэж байна. Учир нь одоогоор техникийн нөхцөл боломж бүрэн бүрдээгүй байна. Бавари, Нидерсаксон, Саксон улсуудад МЭЧХ байхгүй Цахим актыг төрийн түвшинд бүрэн нэвтрүүлэхэд их хол байна. Улсын түвшинд ч байдал ялгаатай, орон нутгийн түвшинд бүр илүү ялгаатай байна. Бавари, Нидерсаксон, Саксон гэсэн 3 улсад МЭЧХ байхгүй байна. Тиймээс Өгөгдөл хамгааллын төрийн төлөөлөгч асан П.Шаар “Хэрэв ил тод байдал, төрийн мэдээлэлтай харьцах зэрэг сэдвүүд жишээ нь, сонгууль гэх мэт улс төрийн хэлэлцүүлгийн асуудал болж байвал би баярлах болно.” хэмээн хэлж, мэдээллийн эрх чөлөөний талаар өчигдрөөс илүү чангаар мэтгэлцэхийн ерөөл дэвшүүлсэн ажээ. 349 Хог сагаар дүүргэх [ГА]
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw