322 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 322 8. Санхүүгийн байгууллагын зохицуулах буюу хянан шалгах чиг үүргийн хүрээнд хийсэн хяналт шалгалт, үйл ажиллагаа буюу нөхцөл байдлын тайланг агуулсан буюу түүнтэй холбогдох; 9. Геологийн болон гео физикийн мэдээлэл болон өгөгдөл, худаг, булаг шанд бүхий газрын зураг Шууданг өөрчлөн зохион байгуулах тухай 1970 оны хуулиар арилжааны зориулалттай мэдээлэл, худалдааны нууцыг USPS (Нэгдсэн Улсын Шуудангийн Алба) нь нийтэд ил тод болгохыг хориглосон байдаг байна.Тус хуулийн түүхээс... 1966 онд 89 дүгээр конгресс анх баталсан. 1974 онд Хүний хувийн нууцын хуулийн нэмэлт, өөрчлөлт 1976 онд Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт (7 хэлтрүүлэлт) 1982 онд МЭЧТХ-д ерөнхийлөгч Рейганы гүйцэтгэх тушаал (зарлиг)-аар хийсэн хязгаарлалт 1986 онд хар тамхитай тэмцэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 1995-99 онд ерөнхийлөгч Клинтений зарлигаар хийсэн өргөтгөл 1996 онд Мэдээллийн цахим өрх чөлөөний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2001 онд МЭЧТХ-д ерөнхийлөгч Жорж В. Бушийн гүйцэтгэх тушаал (зарлиг)-аар хийсэн хязгаарлалт 2002 онд Тагнуулын байгууллагын эрх зүйн тухай хууль 2007 онд Нээлттэй засгийн газрын тухай хууль 2009 онд Гүйцэтгэх тушаалаар (зарлигаар) хийсэн үндэсний аюулгүй байдалтай холбогдох мэдээллийн нэмэлт, өөрчлөлт 2010 онд Wall Street шинэчлэлийн хүрээнд хийсэн МЭЧТХ-ийн нэмэлт, өөрчлөлт Хуулийн бүтэц: МЭЧТХ-ийг сайжруулсан тухай 2016 оны хууль.347 552 дугаар зүйл. Нийтийн мэдээлэл; төрийн байгууллагын дотоод журам, санал мэдэгдэл, шийдвэр, бичлэг болон эмхэтгэл (а) төрийн байгууллагын нийтэд ил тод байлгах мэдээллийн жагсаалт; (б) ил тод болгохоос хэлтрүүлэх зүйлийн жагсаалт; (в) хүсэлт гаргасны үндсэн дээр хандах боломжтой бичлэгүүд; (г) гаргаж өгөхөөс татгалзах мэдээлэл буюу бичлэгийн нийтийн хандалтыг хязгаарлахыг хориглох хэлтрүүлэлтийн жагсаалт; (д) төрийн байгууллага нь жил бүрийн 2-р сарын 01-нээс өмнө АНУ-ын Ерөнхий прокурор болон Төрийн мэдээллийн албаны гүйцэтгэх захирал нарт тайлагнах; (е) төрийн байгууллагын дарга олон нийт шалгахад зориулан цахим хэлбэрээр мэдээллийг бэлдэж, хандах боломж олгох; (ё) Үндэсний архив болон бичлэгийн захиргааны дэргэд Төрийн мэдээллийн албыг байгуулах. Албаны дарга нь Төрийн мэдээллийн албаны гүйцэтгэх захирал байх; (ж) Төрийн хянан шалгах алба нь захиргааны байгууллагуудад аудитын шалгалт хийж, тайлан гаргах; (з) төрийн байгууллага бүр МЭЧТХ-ийн Захиралтай байна. Захирал нь удирдах дээд түвшний албан тушаалтан (туслах нарийн бичгийн дарга болон түүнтэй адил) байх; (и) МЭЧТХ-ийн захирлуудын зөвлөл нэртэй гүйцэтгэх байгуулах; 347 Full Text of the FOIA Improvement Act of 2016 (Public Law No. 114-185) https://www.foia.gov/foia-statute.html
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw