Судалгааны эмхэтгэл-боть 37

321 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 321 Дэд бүлэг I. Эрүүгийн гэмт хэрэг Дэд бүлэг J. Гэрээний мэдээлэлд холбогдох зохицуулалт Энэ хуулиас гадна Техасын Захиргааны тухай хуулийн 1 дүгээр ботийн 63 дугаар бүлэг. Ерөнхий прокурорын нийтэд зарлах341 журмыг мөн мөрдүүлнэ. 2. АНУ-ын Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль Холбооны Улсын Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль (МЭЧТХ)342 нь Нэгдсэн Улсын 5 дахь хуулийн 552 дугаар бүлэг буюу Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт болон албан хаагчийн тухай (5 U.S.C. § 552) хуулийн бүтцэд багтсан холбооны хууль юм. Хуулийн бусад хоч нэр343 гэвэл “Нийтийн мэдээллийн тухай хууль 1966”344 , “Нийтийн мэдээллийн хүртээмжийн тухай хууль” 345 зэрэг болно. Уг холбооны хууль нь Нэгдсэн Улсын Засгийн газраас өмнө нь нийтлээгүй болон түүний хяналтанд байгаа мэдээлэл, баримтыг хүсэлт гаргасны үндсэн дээр бүрэн эсвэл хэсэгчлэн ил тод болгох харилцааг зохицуулдаг байна. Хуулиар төрийн байгууллагын ил тод болговол зохих бичлэгийг (мэдээллийг) тодорхойлж, ил тод болгох ажилбарын (процедурын) албан журмыг тоймлож, мөн Үндсэн хуулиас хэлтрүүлэх346 9 зүйлийг тодорхойлсон байна. Уг хуулийн зорилго нь Нэгдсэн Улсын төрийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү ил тод болгосноор АНУ-ын иргэд Засгийн газрын үйл ажиллагаан дахь асуудал, алдаа дутагдлыг илүү хялбар илрүүлж, улмаар парламент, төрийн албан хаагчид болон улсын ерөнхийлөгчийн сонорт хүргэж, шийдвэр гаргахад шахалт үзүүлэхэд оршино. Уг АНУ-ын Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас гадна муж улс бүр өөрийн мэдээллийн эрх чөлөөний хуультай байдаг байна. Хуулийн хамрах хүрээ нь зөвхөн гүйцэтгэх засаглалын төрийн байгууллагаар хязгаарлагдана. Эдгээр байгууллагууд нь баримт бичгийг нийтэд ил тод болгох үүрэг хүлээдэг байна. Хэрэв ямар нэгэн байдлаар өргөдөл, гомдлын ажилбарт саад тотгор учруулбал торгууль шийтгэл хүлээдэг байна. Түүнээс гадна төрийн байгууллага мэдээлэл гаргаж өгөхгүй бол шүүхэд хандаж гаргуулах боломж бас бий. Гэвч гүйцэтгэх байгууллагаас ил тод болгохгүй байх үндэсний батлан хамгаалах буюу гадаад бодлогын хүрээнд нууцалбал зохих, “худалдааны нууц”, “хүний хувийн нууц” зэрэг 9 хэлтрүүлэлт бий. Эдгээр 9 хэлтрүүлэлт нь эмзэг болон хувь хүний эрх чөлөөтэй холбогдох баримт мэдээлэл байдаг байна. Үүнд: 1. (а) үндэсний батлан хамгаалах болон гадаад бодлогын ашиг сонирхлын үүднээс нууц байхаар гүйцэтгэх тушаалаар батлагдаж тусгайлан зөвшөөрсөн болон (б) гүйцэтгэх тушаалаар тодорхойлсон; 2. Төрийн байгууллагын дотоод ажилтны журам, практиктай дагнан холбогдох; 3. Үндсэн хуулиар ил тод болгохоос тусгайлан хэлтрүүлсэн; 4. Худалдааны нууц, хувь хүнээс олж авсан, давуу эрхтэй буюу нууцын зэрэгтэй арилжааны буюу санхүүгийн мэдээлэл; 5. Гуравдагч этгээдэд үл хамаарах байгууллага хоорондын буюу байгууллагын дотоод санамж бичиг буюу захидал; 6. Хүний хувийн буюу эрүүл мэндийн файл, үндсэн хуулиар тогтоосон хувийн нууцтай холбогдох ижил төстэй файл; 7. Хууль сахиулах зорилгоор хийсэн бичлэг буюу мэдээлэл 341 promulgation 342 Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль-Freedom of Information Act (FOIA) https://en.wikipedia.org/wiki/Freedom_of_Information_Act_(United_States) 343 nickname 344 Public Information Act of 1966 345 Public Information Availability 346 exemptions

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw