320 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 320 СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ХЭСЭГ Нэг. АНУ 1. Техас муж улсын Нийтийн мэдээллийн тухай хууль АНУ-ын Техас муж улсад Нийтийн мэдээллийн тухай хуулиар337 иргэн засгийн газрын (төрийн) бичлэгтэй (мэдээлэлтэй) танилцах338 буюу хуулбарлан авах харилцааг зохицуулдаг байна. Мөн төрийн байгууллага нь зарим тохиолдолд төрийн мэдээллийг нийтэд ил тод болгохоос татгалзаж болох талаар тусгасан байна. Нийтийн мэдээллийн хууль нь Муж улсын Засгийн газрын тухай хууль дотроо бүлэг байдалтай багтсан байна. Уг хуулийн дагуу төрийн байгууллага нь шаардсан мэдээллийг гаргаж өгөх ерөнхий зарчим баримталдаг байна. Гэхдээ төрийн байгууллага нь уг хуулийн хүрээнд тухайн мэдээллийг ил болгох эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзвэл Мужийн Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Нээлттэй мэдээллийн хэлтэс339 (НМХ)-т хандаж мэдээлэл авах хүсэлт, холбогдох мэдээллийг аль алийг нь хянуулж нягталдаг байна. НМХ нь хүсэлт гаргагчид холбогдох мэдээллийг гаргаж өгөх буюу татгалзах талаар тухайн төрийн байгууллагад зөвшөөрөл олгодог. Төрийн байгууллага нь бүх хүсэлтийг адил тэгш авч үзэх үүрэг хүлээдэг байна. Мөн төрийн байгууллага нь журмын дагуу Ерөнхий прокурорын газарт (ЕПГ) хүсэлтийг уламжилсан талаар хүсэлт гаргагчид мэдэгдэх үүрэгтэй байна. Төрийн байгууллага нь түүнчлэн шаардсан мэдээллийг түргэн шуурхай гаргаж өгөх үүрэгтэй байна. Хэрэв төрийн байгууллага нь уг хуулийн дагуу хэрэгжилтийг хангахгүй бол ЕПГ хүсэлт гаргагчид тусалж, дэмжлэг үзүүлнэ. Журмаар хүлээгдэж буй хүсэлтийн талаар аливаа сонирхогч тал санал, мэдэгдэл гаргаж болно. Санал, мэдэгдлийг АНУ-ын шуудан, буухиа шуудан буюу НМХ-ийн цахим баримтын системээр дамжуулан НМХ-т бичгээр гаргана. Зарим нийтийн мэдээлэл нууцын зэрэглэлтэй байдаг байна. Хэрэв мэдээлэл нууцад хамаарах бол уг хуулийн дагуу төрийн байгууллага нь хүссэн мэдээллийг гаргаж өгөхгүй байх ерөнхий зарчимтай. Зарим тохиолдолд төрийн байгууллага нь нууцад хамаарахгүй мэдээллийг ч гаргаж өгөхөөс татгалзах эрхтэй байна. Хуулийн бүтэц340 Техасын Нийтийн мэдээллийн тухай хууль Засгийн газрын тухай хуулийн 552 дугаар бүлэг. Нийтийн мэдээлэл Дэд бүлэг A. Нийтлэг зүйл Дэд бүлэг B. Нийтийн мэдээлэлд хандах эрх Дэд бүлэг C. Ил тод болгохоос татгалзах мэдээлэл Дэд бүлэг D. Нийтийн мэдээллийн ажилтан Дэд бүлэг E. Хандалтад холбогдох журам Дэд бүлэг F. Нийтийн мэдээллийг хуулбарлах төлбөр Дэд бүлэг G. Ерөнхий прокурорын шийдвэр Дэд бүлэг H. Иргэний эрх зүйг сахиулах 337 Нийтийн мэдээллийн тухай хуулийн танилцуулга-Overview of the Public Information Act-англиар https://www.texasattorneygeneral.gov/open-government/members-public/overview-public-information-act 338 inspect 339 Open Records Division (ORD) 340 Нийтийн мэдээллийн тухай хуулийн гарын авлага 2020-PUBLIC INFORMATION ACT Handbook 2020 https://www.texasattorneygeneral.gov/sites/default/files/files/divisions/open-government/publicinfo_hb.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw