Судалгааны эмхэтгэл-боть 37

319 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 319 Зохицуулалтын хамрах хүрээ Герман. Мэдээллийн эрх чөлөө нь зөвхөн эцэслэн батлагдсан бичиг баримтад хамаатай бөгөөд төлөвлөлтийн шатанд байгаа бичиг баримтын төсөлд хандах эрх олгохгүй. Мөн хувийн болон байгууллагын мэдээлэл уг эрхэд багтахгүй. Мэдээлэл авахаар хүсэлт гаргагчийн уг мэдээлэлтэй холбогдох ашиг сонирхол нь тухайн хүний хувийн нууц хамгаалалтын ашиг сонирхлоос давсан, эсхүл хувь хүн өөрөө зөвшөөрсөн бол хувийн мэдээлэлд хандах эрх олгоно. Гэхдээ хувийн хэрэг болон хувийн хэргийн систем доторх агуулгад хандаж мэдээлэл авах эрхгүй байна. (Мэдээллийн эрх чөлөө нь Үндсэн хуульд тусгасан “үгээ хэлэх эрх чөлөөтэй” холбоогүй бөгөөд “мэдээлэлд хандах”, “ил тод байдал”, “акттай танилцах” зэрэг утгаар хэрэглэгдэнэ.) Казахстан. Хуулиар нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг авахтай холбогдох харилцааг зохицуулна. Захиргаа, Иргэн, Эрүүгийн хэргийн хуульд заасан хувь хүн болон хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, Архивын хуульд заасан хүсэлт хянан үзэх журам, мөн Хэвлэл мэдээллийн хуульд заасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээх журам зэрэгт хамааралгүй байна. Эстони. Хууль нь мэдээллийг авах, дахин хэрэглэх нөхцөл, журам, арга; мэдээлэл өгөхөөс татгалзах; зарим хязгаарлагдмал мэдээллийг авах журам; мэдээллийн санг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах, хянах; мэдээллийн хүртээмж, түүнд төрөөс тавих хяналт зэрэг асуудлыг хамаарна. Төрийн нууцын зэрэглэлтэй буюу гадаадын мэдээлэл, хуулиар хязгаарласан засаг захиргааны архивын мэдээ, баримт, мэдээллийг судалж дүн шинжилгээ хийх, нэмэлт мэдээлэл цуглуулах, баримтжуулах тохиолдол, олон улсын гэрээ, эсхүл тусгай хуулиар зохицуулсан хязгаарлагдмал болон тусгай нөхцөл бүхий мэдээлэлд хамааралгүй болно. АНУ. Хуулийн дагуу төрийн байгууллага нь шаардсан мэдээллийг гаргаж өгөх ерөнхий зарчимтай байдаг байна. Гэхдээ төрийн байгууллага нь уг хуулийн хүрээнд тухайн мэдээллийг ил тод болгох асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзвэл Ерөнхий прокурорын газарт хандах ба түүний зөвшөөрлийг үндэслэн хүсэлт гаргагчид мэдээллийг гаргаж өгөх буюу татгалзах эсэхийг шийддэг байна. Төрийн байгууллага нь бүх хүсэлтийг адил тэгш авч үзэх, мөн шаардсан мэдээллийг түргэн шуурхай гаргаж өгөх үүрэг хүлээдэг байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw