Судалгааны эмхэтгэл-боть 37

318 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 318 УДИРТГАЛ Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр баталсан. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийг ил тод байлгах асуудлыг, Шилэн дансны тухай хуулиар төрийн байгууллагуудын төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, тэдгээртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байх харилцааг зохицуулдаг байна. Өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж амжаагүй үлдсэн, дахин өргөн мэдүүлж буй Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн нэрийг Нийтийн мэдээллийн тухай гэж өөрчлөн боловсруулсан байна. Судалгаанд Герман, Казахстан, Эстони, АНУ, Техас муж улсын эрх зүйн орчны талаар судалж, мөн ХБНГУ-ын жишээн дээр тухайн хуулийн хэрэгжилтийн сорилтууд, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар судаллаа. Түлхүүр үг: нийтийн мэдээлэл, мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, мэдээллийн эрх чөлөө, төрийн мэдээлэл, мэдээлэлд хандах эрх, public information СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ Энэхүү судалгаанд Герман, Казахстан, Эстони, АНУ зэрэг улсуудын туршлагыг судлав. Судалгаанд эдгээр улсуудын ижил төрлийн хуулийг авч үзсэн бөгөөд тухайн хуулийн зохицуулах харилцаа, бүтэц, хамрах хүрээний талаар судалсан болно. Хуулийн оноосон нэр нь “Мэдээллийн эрх чөлөө”, “Мэдээлэл авах эрх”, “Нийтийн (төрийн) мэдээлэл” зэрэг олон янз байна. Дээрх улсуудын туршлагыг тоймлон авч үзвэл: Хуулийн зохицуулах харилцаа. ХБНГУ-ын Мэдээллийн эрх чөлөөний (Төрийн мэдээлэлд хандахыг зохицуулах) тухай хуулиар иргэнд Холбооны Улсын яам, төрийн байгууллага болон Холбооны Улсын бусад байгууллагуудын албан ёсны мэдээлэлд хандах эрх олгож, мэдээлэл авах харилцааг зохицуулдаг байна. Казахстан Улсын Мэдээлэл авах эрхийн тухай хууль нь хүн бүр хуулиар хориглоогүй аливаа хэлбэрээр мэдээллийг чөлөөтэй авах, түгээх зэрэг Үндсэн хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхэд холбогдох харилцааг зохицуулдаг. Эстони Улсын Нийтийн мэдээллийн тухай хуулиар ардчилсан нийгмийн засаглал болон нээлттэй нийгмийн зарчмыг үндэс сууриа болгон төрийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байх боломжийг хангах, хүн бүр олон нийтэд нээлттэй мэдээллийг ашиглах, түүнчлэн олон нийтийг мэдээллээр хангах үүргийн хэрэгжилтийг хянах боломж бүрдүүлэх харилцааг зохицуулдаг байна. АНУ-ын Нийтийн мэдээллийн/Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь иргэн төрийн мэдээлэлтай танилцах буюу түүнийг хуулбарлан авах харилцааг зохицуулдаг байна. Мөн төрийн байгууллага нь мэдээллийг нийтэд ил тод болгохоос татгалзаж болох зарим хязгаарлалтын талаар тусгажээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw