313 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 313 Зураг 17. Тэтгэврийн гурвалжин Эх сурвалж: KWPS - Pensions in the Netherlands.pdf Хүснэгт 15. Нидерландын тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээ 21-67 насны ангилал 4 хувийн хөнгөлтийн хувь дээр үндэслэсэн тэтгэврийн суурь (хувиар-%) 3 хувийн хөнгөлөлтийн хувь дээр үндэслэсэн тэтгэврийн суурь (дундаж цалингийн 1,875%-ийн хуримтлал - хувиар-%) 21-25 4.4 7.7 25-30 5.4 8.9 30-35 6.6 10.4 35-40 8.0 12.0 40-45 9.8 14.0 45-50 11.8 16.3 50-55 14.6 19.0 55-60 18.0 22.3 60-65 22.4 26.5 65-67 26.8 30.6 Эх сурвалж: KWPS - Pensions in the Netherlands.pdf Тэтгэврийн сангийн засаглалын тухай хууль (Pension Fund Governance Act)- нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Нидерландын тэтгэврийн тогтолцоонд тавих хяналт Нидерланд Улсад тэтгэврийн сан болон даатгалын байгууллагуудыг хянадаг хоёр байгууллага нь Нидерландын банк (Nederlandsche Bank), Санхүүгийн зах зээлийн газар (Dutch Authority for the Financial Markets) юм334. Тэтгэврийн тухай хууль (Pensions Act) болон Санхүүгийн хяналтын тухай хууль (Financial Supervision Act)-ийн дагуу Нидерландын банк нь тэтгэвэр авагчдын санхүү болон удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Санхүүгийн зах зээлийн газар нь дээрх хуульд заасны дагуу тэтгэвэр авагч, оролцогч талуудад тодорхой мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэхүү газар нь тэтгэвэр авагчид шаардлага хангаж байгаа эсэх, үүргээ хэрхэн биелүүлж байгааг хянадаг ба шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгдөг байна. Тэтгэвэр өвлүүлэх Тус улсад тэтгэвэр авагч тухайн хүн нас барахад “Үндэсний амьд үлдсэн хүний тэтгэмжийн тухай хууль” (National Survivor Benefits Act)-ийн дагуу үр хүүхэд, гэр бүл, хамтран амьдрагчид тэтгэврийн тодорхой хэсгийг өвлүүлэн үлдээдэг байна. Энэ нь хамтрагч буюу эцэг эх нь нас барсан тохиолдолд санхүүгийн үр дагавараас урьдчилан сэргийлэх үндэсний даатгалын тогтолцоо юм. Нас барсан өдрөө даатгуулсан тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ. Энэ хуулийн дагуу Нидерландад ажиллаж, орлогын албан татвар төлдөг, амьдардаг болон амьдардаггүй 334 https://www-pensioenfederatie-nl.translate.goog/website/the-dutch-pension-system-highlights-andcharacteristics?_x_tr_sl=mn&_x_tr_tl=en&_x_tr_hl=mn&_x_tr_pto=nui Тэтгэврийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч Ажил олгогч Ажилтан Захиргааны гэрээ Тэтгэврийн гэрээ “Тэтгэвэр 1-2-3” хөтөлбөр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw