Судалгааны эмхэтгэл-боть 37

312 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 312 хүн өөрийн хүсэлтээр орлогоосоо хамаарч сайн дураараа тэтгэврийн данс нээлгэх үйлчилгээг арилжааны банк болон даатгалын байгууллагууд санал болгодог. Иргэд тэтгэврийн бүтээгдэхүүн, амьдралын даатгал, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой татварын хөнгөлөлт зэрэг хөрөнгө оруулалтыг багцыг бие даан, сайн дураараа худалдаж авч өөрөө хөрөнгө оруулалтаа удирдах боломжтой. Иргэд татварын хөнгөлөлтийг ашиглан нэмэлт хуримтлал үүсгэх боломжийг ийнхүү бүрдүүлдэг. Тэтгэврийн сангийн удирдлага Нидерландын тэтгэврийн санд заавал дагаж мөрдөх хяналтын тогтолцоо нь эрсдэлд суурилсан төлбөрийн чадварын шаардлагыг бий болгосон. Financial Assessment Framework (Financieel Toetsingskader) нь тэтгэврийн сангийн өр төлбөрийг үнэлэх дүрмийг боловсруулан баталж шаардлага хангаагүй тэтгэврийн тогтолцоонд хориг арга хэмжээ авах, торгууль ногдуулах арга хэмжээ авдаг. Ажил олгогчийн шимтгэлийг сангийн актуар буюу даатгагч тодорхойлно. Тогтмол шимтгэлд (DC) ажилчид нийт дүнгийн гуравны нэг орчим хувийг төлдөг бол гуравны хоёр нь ажил олгогчоос төлөгддөг байна332. Дараах 7 төрлийн тэтгэврийн сан байна.333 Үүнд: 1. Үйлдвэрийн салбарын албан журмын тэтгэврийн сан; (2019 онд 45 сан) 2. Үйлдвэрийн салбарын сайн дурын тэтгэврийн сан; (2019 онд 7 сан) 3. Хөдөлмөр эрхлэлтийн тэтгэврийн сан; (2019 онд 9 сан) 4. Компанийн тэтгэврийн сан; (2019 онд 164 сан) 5. Тэтгэвэр ба амьдралын даатгалын сан; (2019 онд ойролцоогоор 7 том сан) 6. Premium pension institution; (2019 онд 7 сан) 7. Ерөнхий тэтгэврийн сангууд; (2019 онд 6 сан) Нидерландын Тэтгэврийн тухай хууль (‘Pensioenwet’)-д заасан журмын дагуу ажил олгогч, ажилтан тэтгэврийн гэрээг байгуулах ба тэтгэврийн нөхцөл, гэрээг дагаж мөрдөх нөхцөлүүдийг тусгадаг. Түүнчлэн Голландын Засгийн газар болон холбогдох талуудын эрх, үүргийг ч мөн гэрээнд тодорхой тусгана. Ажилтан, ажил олгогч, тэтгэврийн үйлчилгээ үзүүлэгч хооронд гурвалсан харилцаа үүсэх ба энэхүү харилцаа нь тэтгэвэр бол хөдөлмөрийн нөхцөлийн нэг хэсэг гэдэг зарчимд суурилна. Үүнд: • Ажил олгогч ба ажилтны хооронд байгуулах тэтгэврийн гэрээний харилцаа; • Ажил олгогч болон тэтгэврийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх захиргаа гэрээний харилцаа; • Дээрх захиргаа гэрээний үндсэн дээр үүсэх тэтгэврийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч болон ажилтан хоорондын харилцаа. 332 Гадны орнуудын хувийн тэтгэврийн тогтолцоо – Нидерланд – Тэтгэврийн Ууган Сан (tus.mn) 333 KWPS - Pensions in the Netherlands.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw