314 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 314 бүх иргэдийг оролцуулан даатгалд хамруулдаг байна. Хамтрагч нь дараах тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ. Үүнд: 1950-иад оноос өмнө төрсөн бол; 18-аас доош насны хүүхэдтэй, эсхүл жирэмсэн бол; Хөдөлмөрийн чадвараа 45 хувь алдсан бол. Эцэг эхээ алдсан хүүхдийн мөнгийг асран хамгаалагчид, өнчин хүүхдийн тэтгэмжийг өөрт нь тус тус олгоно. Энэ хуульд гэрлэсэн болон хамтран амьдарч буй хосууд ижил эрхтэй байна. Хамтрагчид төлөх тэтгэмжийн хэмжээ нь тэдний орлогоос хамаарна. Тэтгэмж авахдаа тооцсон хөдөлмөрийн орлогын хэмжээ нь нийт хөдөлмөрийн орлогын доод хэмжээний 50%, түүнийг хассаны гуравны нэгийг нэмж тооцно. Хэрэв орлого нь сард тогтоосон дээд хэмжээнээс өндөр байвал дээрх хуулийн дагуу тэтгэмж авах эрх үүсэхгүй. Энэ орлогын түвшин 1950 оноос өмнө төрсөн иргэдэд хамаатай байна.335 Нидерландын тэтгэврийн тогтолцооны онцлог шинж: Нидерландын хуулиар тогтоосон тэтгэврийн тогтолцоо нь өндөр настнуудыг эдийн засгийн эрдсэл, ядуурлаас сэргийлэхээс гадна, нэмэлт орлого бий болгох боломжийг хувийн тэтгэврээр бүрдүүлсэн, хамгийн бага эрсдэлтэй улс болж чадсан. 2019 оны тэтгэврийн шинэчлэл нь тэтгэвэр тогтоох насны өсөлтийг удаашруулсан. Тэтгэвэр тогтоолгох насыг 66 насыг 2020, 2021 онд өөрчлөөгүй, 2024 онд 67 нас болгон аажмаар нэмэгдүүлэх ба 2025 онд тэтгэвэр тогтоолгох насыг бага хурдаар нэмэгдүүлэх чиглэлийг баримтлана. 2009-2019 оны хооронд санхүүгийн хямралын улмаас мэргэжлээс шалтгаалах тэтгэвэр авагчид орлогогүй болсон байна. Хөдөлмөр эрхлэлтийн хувийн тэтгэврийн тогтолцоо нь хөрөнгө оруулалтын алдагдал, бага хүүтэй холбоотой тэтгэмжийг царцаах, заримдаа бууруулах арга хэмжээ авч байсан. Тэтгэврийн шинэчлэл нь Голландын Засгийн газар, нийгмийн түншүүдийн тэргүүлэх чиглэл хэвээр байна. 2008 оны санхүүгийн хямрал, түүхэндээ бага хүүтэй байсан тул тэтгэврийн эрхийг 10 жил царцаах, танах зэргээр тэтгэврийн тогтолцооны хуулийн систем алдагдаж байсан. 2019 оны 6 дугаар сараас эхлэн тэтгэврийн гэрээний зарчимд үр дүнтэй шинэчлэл хийсэн алхам болсон гэж үздэг.336 335 https://www.cbs.nl/en-gb/news/2010/20/fewer-and-fewer-survivor-benefits/national-survivor-benefits-act--anw-- 336 https://data.consilium.europa.eu/doc/document/ST-9145-2021-ADD-2/en/pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw