311 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 311 ажилтан тэтгэвэрт гарах үедээ тухайн хуримтлалаа ганцаараа захиран зарцуулах эрхтэй болдог. Арилжааны банкны хугацаатай хадгаламжийн үйлчилгээтэй адилхан тэтгэврийн сангийн өсөлт, өгөөж өндөр байдаг. Мөн улсын тэтгэврээс ялгаатай нь тухайн хүн нас барахад мөнгөө үр хүүхэд, гэр бүлийнхэндээ үлдээх боломжтой. Эдгээр сангууд тухайлсан компанитай холбоотой хэдий ч санхүүгийн хувьд тусдаа, бие даасан ашгийн бус байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулах ёстой гэж хуульчилсан байдаг. Компанид санхүүгийн эрсдэл үүссэн тохиолдолд тэтгэврийн сан бие даасан байдлаар орших тул тухайн компанийн санхүүгийн эрсдлийг үүрэхгүй. Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу ажилладаг салбар нь хамтын тэтгэврийн сан үүсгэх боломжгүй иргэд тэтгэврийн хуримтлалаа өөрсдөө удирдана. Гэхдээ хөрөнгө оруулалт хийх, даатгуулах, хувьцаа эсвэл үл хөдлөх хөрөнгө авах, мөн үүнтэй холбоотой татварын хөнгөлөлт эдлэх зэрэг тэтгэврийн хөрөнгө оруулалтын багцуудаас заавал сонгох ёстой байдаг. Тэтгэвэрт гарсан иргэд хуулийн дагуу цалингийнхаа 70 хүртэлх хувиар тэтгэвэрт тогтоолгож боломжийн орлоготой амьдрах нөхцөл бүрддэг. Нидерландын ажилчдын 90 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэлтийн хувийн тэтгэврийн санд харьяалагддаг. Хувийн тэтгэврийн санд зөвхөн ажил эрхэлж буй хүмүүс л хамрагдах боломжтой. Нидерланд Улсад хувь хүн улсын тэтгэвэртээ цалингийн 4.9 хувийг, тэтгэврийн хуримтлалдаа 16%-ийг хийдэг. Үүнийг ажил олгогчоос урамшуулж, цалингийн 20.9%-тай тэнцэх мөнгийг ажилтныхаа хуримтлалд хийдэг.330 Нидерландын ихэнх тэтгэврийн хуримтлалыг тэтгэврийн сангууд удирддаг. Тэтгэврийн сан нь дараах гурван төрөлтэй байна. эдийн засаг, барилга, жижиглэнгийн худалдаа гэх мэт салбарыг хамарсан Засгийн газрын харьяа тэтгэврийн сангууд; компани буюу корпорацын ажилчдад зориулагдсан корпорацийн тэтгэврийн сан; хувиараа хөдөлмөр эрхлэгч, бие даасан мэргэжилтнүүдэд зориулсан тэтгэврийн сан; Нидерландын хувийн тэтгэврийн сангууд ашгийн бус бөгөөд компаний бүрэлдэхүүн хэсэг биш бие даасан хуулийн этгээд гэж тооцогддог байна.331 Хувийн тэтгэврийн сангаас иргэнд бий болох давуу талууд: Ажил олгогч мөн шимтгэл төлөх тул хувь хүнд илүү их хуримтлал үүсгэх боломж бий болдог. Хувийн тэтгэвэрт төлсөн дүнг татвараас чөлөөлдөг тул татварын зардлыг бууруулдаг. Хөрөнгө оруулалтыг зөв удирдсан тохиолдолд их хэмжээний өгөөж хүртэх боломжтой. Санхүүгийн эрсдэл үүссэн тохиолдолд тэтгэврийн сантай шууд харилцах боломжтой. Ажил олгогчдын хувьд бий болох давуу талууд: Хувийн тэтгэврийн сангаар дамжуулан мэргэшсэн боловсон хүчнийг тогтоон барих боломжтой. Шимтгэл төлөх үүрэг хүлээснийхээ хэрээр татварын тодорхой хөнгөлөлт эдэлдэг. Мөн төлсөн хэмжээгээр татварыг бууруулах систем үйлчилдэг. 3. Хувь хүний сайн дурын тэтгэвэр: Тэтгэврийн хуримтлалын 3 дахь тулгуур нь хувь хүний сайн дурын тэтгэвэр буюу голчлон хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хамтын тэтгэврийн тогтолцоогүй салбаруудад ашигладаг хэлбэр байна. Хувь хүний тэтгэврийн хуримтлал нь хувь 330https://medium.com/@ganzorigganbat/%D1%82%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%B2%D1%80%D0%B8% D0%B9%D0%BD-%D1%82%D1%83%D1%85%D0%B9-d7873feb8e92 331 http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/bitstream/handle/8524/2022/FA16b043
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw