310 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 310 Зураг 16. Нидерланд улсын тэтгэврийн тогтолцоо Эх сурвалж: Нидерланд Улсын тэтгэврийн тогтолцоо 1.Улсын тэтгэвэр: Энэ тэтгэврийг улсын төсөв болон цалингаас төлсөн татвараар санхүүжүүлж олгодог. Энэхүү тэтгэвэр нь Нидерландын өндөр насны тэтгэврийн хуулиар зохицуулагдана. Хуулиар тогтоосон тэтгэвэрт гарах наснаас эхлэн сард ганц бие иргэн 1250 евро, гэр бүлийн хосууд 1700 евро авдаг байна.328 Тэтгэврийн хэмжээ нь цалин буюу ажиллах үедээ улсын төсөвт төлсөн татварын хэмжээнээс хамаардаггүй. Тэтгэврээс орлогын албан татвар болон үндэсний нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) тооцдог бөгөөд бүх орлогоосоо татвар төлөх шаардлагагүй байдаг тул бусад орлого дээрээ татварын хөнгөлөлт эдлээгүй бол тэтгэвэр авахдаа хөнгөлөлтөө хасуулах боломжтой байдаг. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 5.45 %-ийг төлдөг. Эдгээр шимтгэл, татварыг хассаны дараа гар дээр авах цэвэр тэтгэврийн дүн олгогддог байна.329 Нидерланд Улсад 50-аас багагүй жил амьдарсан 65-аас дээш насны бүх иргэн тэтгэвэр авах эрхтэй. Нидерландад ажиллаж амьдарч байсан жил бүртээ 2%-ийн тэтгэврийн хуримтлалыг бий болгодог байна. Тэтгэвэрт гарахдаа 15-65 насандаа Нидерландад амьдарсан бол улсын бүрэн тэтгэвэр авах эрх үүснэ. Улсын тэтгэврийг ажил хөдөлмөр эрхлээгүй ч Нидерландын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан иргэдэд 2%-иар олгодог бөгөөд заавал голланд хүн байх албагүй. Улсын тэтгэврийг нийгмийн даатгалын банк (SVB)-аар дамжуулан олгодог. Улсын тэтгэврийн хувь хэмжээг дараах нөхцөлүүдийг харгалзан тогтооно: Ганцаараа амьдардаг хүмүүс - хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 70%; Гэрлэсэн эсвэл хамтран амьдрагч - хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 %; Хэрэв тэтгэврийн насанд хүрсэн хамтрагчтай бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 100% хүртэл авна. Голландад тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэврийн насыг 66, 2021 оноос 67 нас гурван сар болгож байна. 2.Хөдөлмөр эрхлэлтийн хувийн тэтгэвэр: Нидерландын тэтгэврийн хоёр дахь тулгуур нь хуримтлалд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн хамтын тэтгэврийн тогтолцоо юм. Тэтгэврийн сан болон даатгалын компаниуд энэхүү санг удирдана. Тэтгэврийн тухай хуулиар зохицуулагддаг тул заавал даатгалын хэлбэртэй байна. Ажил олгогчид ажилтантайгаа тохирсон хувь хэмжээгээр тухайн ажилтны нэр дээр тэтгэврийн данс нээж, сар бүр хуримтлал үүсгэнэ. Талууд ихэвчлэн тэнцүү хэмжээний шимтгэл төлөх бөгөөд хэмжээ нь тухайн хүний цалингаас хамаарч, цалингийн 10 %-иас хэтэрдэггүй. Байгууллагын зүгээс мөнгө оруулдаг ч 328 https://www.tus.mn/wp-content/uploads/2020/11/Nederland-Tsuvral-20201117.pdf 329 Social insurance bank Netherlands", 2020 Нидерланд Улсын тэтгэврийн тогтолцоо Улсын тэтгэвэр Хувь хүний сайн дурын тэтгэвэр Хөдөлмөр эрхлэлтийн хувийн тэтгэвэр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw