307 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 307 Ковид-19 цар тахлын үед тэтгэврийн сангийн хуримтлал.322 2020 оны 7 дугаар сарын 24ний өдөр Ковид-19 цар тахлын улмаас үүссэн санхүүгийн асуудлаа иргэд шийдвэрлэхийн тулд тэтгэврийн сангийн хуримтлалын 10 хүртэлх хувийг авах боломжтой болох тухай хуульд гарын үсэг зурсан. 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Коронавирусын цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралыг даван туулахад туслах зорилгоор тэтгэврийн сангийн хуримтлалаа (10 хувь хүртэл) буцааж авах боломжийг иргэдэд олгох тухай хуульд гарын үсэг зурсан. Баялгийн сангууд Бүгд Найрамдах Чили Улс төсвийн хариуцлагын эрх зүйн орчинг бий болгох асуудлыг одоогоос 20 жилийн өмнөөс эхэлж явуулсан гэж үздэг бөгөөд 2006 онд “Төсвийн хариуцлагын тухай” (Fiscal Responsibility Law, №20.218)323 4 бүлэг, 24 зүйлтэй хуулийг батлан мөрдүүлжээ. Энэ хуулиар үндсэний мөнгөн хуримтлалын тогтолцоог анх “Эх орны баялгийн сангууд” гэсэн агуулгаар хуульчилсан байна. Чили Улс нь Төсвийн хариуцлагын тухай хуулиар байгуулагдсан 2 төрлийн баялгийн сантай байна. Үүнд: Тэтгэврийн нөөцийн сан (Pension Reserve Fund) Эдийн засаг, нийгмийг тогтворжуулах сан (Economic and Social Stabilization Fund) юм. Үндэсний баялгийн сангууд нь Чилийн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл бөгөөд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Чиличүүдэд хамгийн сайн төрийн үйлчилгээг үзүүлэх, нийгэм хамгааллыг хөгжүүлэх зорилготой. Нэг.Эдийн засаг, нийгмийг тогтворжуулах сан (ЭЗНТС) .324 ЭЗНТС нь татан буугдсан Зэсийн нөхөн олговрын санг орлох зорилгоор Сангийн яамны шийдвэрийн дагуу албан ёсоор 2007 оны эхээр байгуулагдсан. Тус сангаас төсвийн алдагдлыг нөхөх болон улсын өрийг барагдуулах санхүүжилтийг гаргана. Энэ нь тогтворжуулалтын сан бөгөөд мөчлөг сөрөх хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, зэсийн үнийн бууралтаас хамаарах төсвийн алдагдлыг санүүжүүлэх, мөн шаардлагатай үед улсын өрийг төлөх боломж бүрдүүлнэ. Хоёр.Тэтгэврийн нөөцийн сан (ТНС)325. 2006 оны сүүлээр байгуулагдсан бөгөөд ядуу иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Сангаас төсвийн тэтгэвэр, тэтгэмжид (өндөр насны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж) зарцуулах зардлыг санхүүжүүлнэ. Тус сан нь ирээдүйд тэтгэврийн тооцоолоогүй зардлыг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр болдог. Төсвийн хариуцлагын тухай хуулийн дагуу ТНС-ийн хөрөнгө жил бүр өмнөх оны ДНБ-ний 0.2%- тай тэнцэх хэмжээгээр нэмэгддэг. Хэрэв төсвийн бодит илүүдэл ДНБ-ний 0.2%-иас хэтэрсэн бол сан нь уг илүүдэлтэй тэнцэх хэмжээний шимтгэл авдаг бөгөөд дээд хэмжээ нь ДНБ-ний 0.5% хүртэл байна. Ийнхүү хуримтлалын дүрмийн дагуу улс оронд тулгарч буй төсвийн нөхцөл байдлаас үл хамааран жил бүр санд нөөц хуваарилагддаг. Хөрөнгө оруулалтын бодлого. Сан дараах 2 багцад хуваагддаг. Үүнд: 1. Богино хугацааны хөрөнгө оруулалтын багц. 2020-2021 онуудад татан төвлөрүүлэх нөөцийг энэ багцад нөөцлөн хадгална. 2. Урт хугацааны хөрөнгө оруулалтын багц. Энэ нь Сангийн урт хугацааны хөрөнгө оруулалтын хэсэг байна (илүү их эрсдэлд орж болзошгүй хэсэг). 322 Структура пенсионной системы Чили. https://www.enpf.kz/upload/medialibrary/fc2/fc25f1948e1e13860d2568b086e6df75.pdf 323 Fiscal Responsibility Law, https://www.bcn.cl/leychile/navegar?idLey=20128 324 https://hacienda.cl/english/work-areas/international-finance/sovereign-wealth-funds/pension-reserve-fund 325 https://hacienda.cl/english/work-areas/international-finance/sovereign-wealth-funds/pension-reserve-fund
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw