306 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 306 Тэтгэвэрт гарах нөхцөл, шаардлага. Тэтгэвэрт гарах нас эрэгтэй 65 нас, эмэгтэй 60 нас байдаг. Хувь хүмүүс тэтгэвэрт гарахын тулд заавал ажлаасаа гарах шаардлагагүй байдаг. Хамтын үндсэн тэтгэвэр (Basic solidarity pension-PBS) нь тэтгэвэр авах боломжгүй иргэдэд олгох эрх юм. Хамтын үндсэн тэтгэврийг 65 наснаас эхлэн хүн амын хамгийн ядуу 60% хүртэл олгох ёстой. Уг тэтгэврийг Чилид 20-иос доошгүй жил оршин суусан байх, мөн өргөдөл гаргахаас өмнөх таван жилийн доод тал нь дөрвөн жилд нь оршин суусан байх ёстой байна. Тэтгэвэр багатай хүмүүст зориулагдсан Хамтын тэтгэврийн төлбөр (Solidarity Pension Payment-APS) нэртэй халамжийн нэмэлт тэтгэвэр байдаг. Тэтгэвэр авагчдын тогтоолгосон тэтгэврийн хэмжээ нь тогтоосон хэмжээнээс доогуур байвал энэ тэтгэмжийг авахаар хүсэлт гаргаж болно. Энэхүү тэтгэмж авах болзол нь Хамтын үндсэн тэтгэвэр авах болзолтой ижил байна. Тэтгэмжийн тооцоо. Хувь хүний орлогын албан татвар нь нийт орлогын 10 хувь байна. Албан татварыг уг хувь дээр нэмж тооцдог. Төлөвлөсөн болон нэмэлт. Хамтын үндсэн тэтгэвэр (PBS)-ийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан жил бүр шинэчлэн тогтоодог. Хамтын тэтгэврийн төлбөр (APS) нь PBS ба PBS-ийн PMAS320 -ийн харьцааг тэтгэврийн дүнгээр үржүүлсэн зөрүүгээр тооцсон нэмэлт юм. PBS нь тэтгэврийн доод хэмжээ байдаг бол PMAS нь тогтмол хэмжээ бөгөөд инфляцийн түвшинг харгалзан жил бүр шинэчлэн тогтоодог. Тэтгэврийн доод хэмжээ. Өндөр насны тэтгэврийн доод хэмжээ нь хамгийн багадаа 20 жил шимтгэл төлсөн байх ёстой бөгөөд нийт орлого нь өндөр насны тэтгэврийн доод хэмжээнээс бага байна. Өндөр насны тэтгэврийн сарын доод хэмжээ нь 70-аас доош настай бол CLP321132258.72; 7075 насныхан CLP144614.74; 75-аас дээш настай бол CLP154299.05 байна. Энэхүү тэтгэврийг аажмаар халж, 2023 он гэхэд ахмад настны хамтын тэтгэврийн төлбөр (APS)-өөр сольж байна. Тэтгэврийн боломжууд Эрт тэтгэвэрт гарах. Тодорхой босго хэмжээнээс дээш тэтгэврийг санхүүжүүлэхэд тэтгэврийн дансанд хуримтлагдсан хөрөнгө хангалттай байгаа тохиолдолд дор дурьсан нөхцөлийн дагуу аль ч насанд тэтгэвэрт гарахыг зөвшөөрдөг. 1. Тэтгэмж нь PMAS-ийн 80%-иас багагүй байх ёстой. 2. Тэтгэвэрт гарахаас өмнөх арван жилийн дундаж орлогын 70%-тай тэнцэх хэмжээний тэтгэвэр авах боломжтой байх. Тэтгэвэрт гарах ердийн насыг тодорхой мэргэжлээр хүнд нөхцөлд ажилласан таван жил тутамд нэг эсхүл, хоёр жилээр бууруулж болно. Тэтгэвэрт гарах насны хамгийн дээд насны хэмжээг арван жилээр бууруулна. Хожуу тэтгэвэрт гарах. Тэтгэврийн насыг тэтгэвэрт гарах наснаас хойш хойшлуулах боломжтой. 320 The PMAS is a fixed amount, also adjusted every year to account for inflation. 321 Чилийн мөнгөн тэмдэгт – Чилийн песо
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw