308 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 308 Урт хугацааны хөрөнгө оруулалтын багц. Хөрөнгө оруулалтын гол зорилго нь төсвийн тэтгэврийн зарим үүргийн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход оршино. Үүний тулд арван жилийн хугацаанд жилд Чилийн инфляцын түвшингээс дор хаяж 2%-ийн песогийн (латин америкийн мөнгөний нэгж) хүлээгдэж буй өгөөжийг авах тодорхой зорилтыг тодорхойлсон (хамгийн багадаа 60%-ийн магадлалтай). Мөн эрсдэлийн байж болох хэмжээг тогтоосон бөгөөд энэ нь сангийн песогоор илэрхийлэгдсэн бодит өгөөж 12%-иас бага байх магадлал тухайн жилд 5%-аас хэтрэхгүй байхаар заажээ. Санхүүжүүлэх үүргийн хэмжээ, боломжийг харгалзан хөрөнгө оруулалтын хугацааны хязгаарыг дунд, урт хугацааны гэж үздэг. Стратегийн хөрөнгийн хуваарилалт. Хувьцаанд 31%, Soverein ба Засгийн газрын бондод 34%, корпорацын бондод 13%, өндөр хүүтэй бондод 8%, АНУ-ын агентлагийн моргежийн зээлийн баталгаажсан үнэт цаасанд (MBS) 6%, инфляцаар индексжүүлсэн Soverein бондод 8% байршсан байна. Урт хугацааны багцын хувьд Soverein ба засгийн газрын бондын багц, инфляцаар индексжүүлсэн Soverein бондын багцыг Чилийн Төв банк шууд удирддаг. Үнэт цаас, Корпорацын бонд, Өндөр хүүтэй бонд, АНУ-ын Агентлаг MBS-ийн багцыг Чилийн Төв Банкнаас сонгон шалгаруулалтын журмаар сонгогдсон гадны менежерүүд удирддаг. Богино хугацааны хөрөнгө оруулалтын багц. Хөрөнгө оруулалтын гол зорилго нь хөрвөх чадвар өндөртэй хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар эрсдэлийн хатуу стандартын хүрээнд оруулсан хөрөнгийн эх үүсвэрийн үнэ цэнийг хадгалахад оршино. Стратегийн хөрөнгийн хуваарилалт: Багцын бүрдэл нь АНУ-ын сангийн вексельд 93%, АНУ-ын урт хугацааны сангийн вексельд 7% байршсан байна. Багцыг бүхэлд нь Төв банк удирддаг. Зураг 15. Тэтгэвэр болон баялгийн сан326 326 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хуримтлалын нэгдсэн сангийн танилцуулга. 2021.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw