305 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 305 Зураг 14. Тэтгэврийн тогтолцоо Төрийн тэтгэврийн систем Төрийн тэтгэвэр: Энэ нь 1981 оноос хойш хэрэгжиж буй шинээр нэвтрүүлсэн хуримтлалын системд (накопительная система) хамрагдаагүй, цалингийн хуучин систем буюу хуваарилалтын зарчмаар (PAYG) тэтгэвэр авах хүмүүс хамрагдана. Цаашдаа хуучин PAYG системийг дуусгаж шинэ тогтолцоондоо бүрэн шилжих төлөвлөгөөтэй байна. Үндсэн тэтгэвэр: Тэтгэврийн системд шимтгэл төлөөгүй, тэтгэвэр авах эрхгүй 65 нас хүрсэн хүмүүст улсын төсвөөс олгодог. Үүнд хувь хүмүүсийн орлогын түвшин, тухайн улсад хэдэн жил амьдарсан байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой (өндөр орлоготой бүлэгт харьяалагддаггүй; тус улсад доод тал нь 20 жил амьдарсан, үүнээс өргөдөл гаргахаас 5-аас доошгүй жилийн өмнө тус улсын иргэншилтэй болсон байх). Тэтгэврийн доод хэмжээг инфляцын түвшинг харгалзан жил бүр тогтоож индексжүүлнэ. Үндсэн тэтгэврийн нэмэлт төлбөр: Тэтгэврийн системд шимтгэл төлсөн боловч тэтгэврийн доод хэмжээнээс доогуур тэтгэвэр тогтоолгосон 65-аас дээш насны хүмүүст олгох ёстой (ингэснээр тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх үүрэг гүйцэтгэдэг). Мөн орлогын түвшин болон тухайн улсад хэдэн жил амьдарсан зэрэг тавигдах шаардлагууд байдаг. Цэргийн албан хаагчид болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хувьд тэтгэврийн тусдаа хөтөлбөртэй байдаг. Заавал хамрагдах хувийн хуримталын тэтгэврийн систем. Хувийн тэтгэврийн санг удирддаг тэтгэврийн хуримтлалын систем (бүрэн санхүүжүүлсэн DC). 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилд орсон хүмүүс (хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг үе шаттайгаар хамруулсан), мөн хуримтлалын системд хуучин PAYG системээс сайн дураар шилжсэн иргэд хамрагдана. Сайн дураар хамрагдах хувийн тэтгэврийн систем. Хувийн тэтгэврийн сан болон бусад санхүүгийн байгууллагуудын (арилжааны банкууд, даатгалын компаниуд гэх мэт) санал болгодог сайн дурын тэтгэврийн сан. Тэтгэврийн систем нь гурван бүрэлдэхүүн хэсэгтэй.319 1. дахин хуваарилах; 2. заавал оролцох; 3. сайн дурын. 319 Chile. https://www.oecd.org/els/public-pensions/PAG2019-country-profile-Chile.pdf Тэтгэврийн системийн бүтэц Төрийн тэтгэврийн систем Хувийн тэтгэврийн систем Заавал Сайн дурын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw