304 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 304 1. Тэтгэврийн систем, сангийн хөрөнгийн баталгаа гаргах. Төр дараах баталгааг гаргадаг. Тэтгэврийн доод хэмжээний баталгаа гаргах. Өөрөөр хэлбэл, шимтгэл төлөгч 20 жилийн турш шимтгэл төлсөн бөгөөд хуримтлалын сангаас авах тэтгэвэр нь тэтгэврийн доод хэмжээнд хүрэхгүй бол зөрүүг төр хариуцаж санхүүжүүлдэг. Тэтгэврийн хуримтлалын өгөөжийн баталгаа. Хэрэв Тэтгэврийн сангийн менежментийн компани Тэтгэврийн хуримтлалын санг хөрөнгө оруулж олсон орлогын сүүлийн 36 сарын өгөөж нь нийт Тэтгэврийн хуримтлалын сангийн өгөөжийн дунджаас бага бол зөрүүг төр хариуцаж санхүүжүүлдэг. Энэ тохиолдолд тухайн Тэтгэврийн сангийн менежментийн компанийг татан буулгах үйл ажиллагааг төр хариуцаж явуулна. Тэтгэврийн хуримтлалын баталгаа. Хэрэв Тэтгэврийн сангийн менежментийн компани нь төлбөрийн чадваргүй болсон, дампуурсан тохиолдолд хохирлыг төр хариуцдаг. 2. Тэтгэврийн сангийн менежментийн компаниудын үйл ажиллагааг хянах. Тэтгэврийн хуримтлалын бүрэн бүтэн байдлыг хангахын тулд төрөөс Тэтгэврийн сангийн менежментийн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Тэтгэврийн сангийн менежментийн компаниудыг хянах газар (Superintendency of Pension Fund Administrators - SAFP) төрийн хяналтыг хэрэгжүүлнэ. Тэтгэврийн сангийн менежментийн компаниудыг хянах газрын даргыг Ерөнхийлөгч томилдог. Тэтгэврийн сангийн менежментийн компаниудыг хянах газар нь дараах эрх, үүрэгтэй. Тэтгэврийн сангийн менежментийн компанийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах; Тэтгэврийн сангийн менежментийн компаниудад хуулийн, үйл ажиллагааны, санхүүгийн хяналт тавих; Тэтгэврийн сангийн менежментийн компаниудын дүрмийн сан, заавал байлгах нөөц шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих; Тэтгэврийн системийг сайжруулах зорилгоор хууль, журамд өөрчлөлт оруулах талаар санал гаргах; Хүчин төгөлдөр хуульд нийцүүлэн дүрэм, журам батлах; Зөрчлийн арга хэмжээ авч торгууль ногдуулах, Тэтгэврийн сангийн менежментийн компанийг хуульд заасны дагуу татан буулгах үйл ажиллагааг зохион байгуулах; Ажилгүйдлийн сангийн менежментийн компаниудын үйл ажиллагааг хянах, хариуцлагын арга хэмжээ авах. Тэтгэврийн системийн бүтэц318 Чили Улс нь 1981 онд төрийн тэтгэврийн системээс хувийн тэтгэврийн сантай, хуримтлалын системд шилжсэн анхны улс юм. Чилийн тэтгэврийн тогтолцооны шинэчлэл нь Засгийн газар хууль баталснаар эхэлсэн бөгөөд иргэдийн хувийн тэтгэврийн сан хэлбэрээр олж авсан, сонгох эрхэнд суурилсан тэтгэврийн шинэ тогтолцоог бүрдүүлжээ. Шинэчлэлийн зорилго нь хувийн сонгох эрхэнд суурилсан тогтолцоог бий болгож, бүх Чиличуудын ашиг сонирхлын нэгдмэл байдлыг хангах явдал байв. Энэхүү шинэчлэлийн үр дүнд төрийн тэтгэврийн систем (PAYG DB)-ээс хувийн хуримтлалын тэтгэврийн систем руу шилжсэн. 318 Структура пенсионной системы Чили. https://www.enpf.kz/upload/medialibrary/fc2/fc25f1948e1e13860d2568b086e6df75.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw